Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

“Харшийн сүлд модны наадам” боллоо

www.ulaanbaatar.mn
2016 оны 12 сарын 26
ulaanbaatar.mn
Зураг зураг

Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт “Харшийн сүлд модны наадам” боллоо. Энэ удаагийн наадам  “Шидэт дэлгэц буюу гайхамшигт хонхны жингэнээ” нэртэйгээр зохион байгуулагдсан юм.

Өнгөрсөн Бямба гарагт Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор НЗДТГ-тай хамтран Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бүх халамж, асрамжийн төвийн хүүхдүүдийг хүлээн авч баярлуулжээ. Харшийн сүлд модны наадамд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Эрдэнэсүрэн болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын захирал Д.Оюунцэцэг “Жил бүр НЗДТГ-аас уламжлал болгон халамж, асрамжийн төвийн хүүхдүүдийг Харшийн шинэ жилийн наадамд оролцуулдаг. Бидний анхаарал халамж хэрэгтэй байдаг тэр хүүхдүүдийг уламжлал болгон уг наадамд оролцуулж байгаа нь маш их талархууштай үйл явдал юм” хэмээлээ.

1981 оноос өнөөг хүртэл 37 дахь жилдээ  зохион байгуулагдаж буй энэхүү наадамд  тухайн жилд зохиогдсон олон улсын, үндэсний наадмуудад амжилт гаргасан болон аймаг, орон нутгийн урлагийн авьяаслаг хүүхдүүдийг шалгаруулан оролцуулдгаараа бусад ижил төстэй  сүлд модны наадмаас онцлогтой билээ.