Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Дэд хурандаа Б.Цэвээндаш “Алтан хараацай”-н эзэн боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг

ШШГЕГ-ын “Сүлд” биеийн тамир спортын хорооны Соёл олон нийт, биеийн тамирын асуудал хариуцсан ажилтан, Монгол Улсын Гавьяат тамирчин, Олон улсын хэмжээний мастер, дэд хурандаа Б.Цэвээндаш Цаст Гимлай Дэлхийн ноён оргилд ганцаарчилсан “Соло” авиралт, хүчилтөрөгчгүй амь өрссөн аюултай буулт хийсэн билээ.

Б.Цэвээндаш Монгол Улсынхаа Төрийн алтан соёмбот далбааг Эверестийн оргилд мандуулсан бахдам амжилтаараа 2016 оны шилдэг тамирчнаар шалгарч, “Алтан хараацай”-н эзэн боллоо.

 “Алтан хараацай” шагнал нь спорт сонирхогч мастеруудын холбооны тэргүүн дээд шагнал юм.

Спортын 11 төрлөөс 11 шилдэг тамирчин энэхүү шагналд нэр дэвшжээ.

 

Эх сурвалж: ШШГЕГ