Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ой тогтоолтоор таван дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ

Зууны мэдээ
2016 оны 12 сарын 20
Зууны мэдээ
Зураг зураг

Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээнд 30 орны 232 тамирчин 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд боллоо. Энэ тэмцээнд Монгол Улсыг төлөөлж Монголын оюун ухааны академийн 23 тамирчин, багш, дасгалжуулагчийн хамт амжилттай оролцож найман алт, 11 мөнгө, найман хүрэл медалийн эзэн болсон байна.

Манай тамирчдаас өсвөр болон бага насны ангиллын “Хоёртын тоолол”төрөлд Б.Шижир-Эрдэнэ, Н.Намуундарь, “Тооны марафон” төрөлд Э.Пүрэвжав, “Түүхэн үйл явдал” төрөлд Н.Энхшүр, “Олон багц хөзөр” төрөлд Н.Мөнхшүр нар дэлхийн таван дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.

Тэмцээний нийлбэр дүнгээр АНУ-ын тамирчин, дэлхийн чансааны номер нэг Алекс Мюллин, багийн дүнгээр Хятадын баг тус тус тэргүүлсэн байна. Харин манай баг, тамирчид Хятадын багаас цөөн онооны зөрүүтэйгээр II байрт оржээ.

Зураг