Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Yahoo дахин НЭГ ТЭРБУМ хэрэглэгчийн мэдээлэл алдсанаа зарлалаа

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 12 сарын 15
IKON.MN
Зураг зураг
Yahoo компанийн байр

Yahoo компани түүхэнд байгаагүй том хэмжээний мэдээллийг хакеруудад алдсанаа Лхагва гарагт буюу өчигдөр зарлалаа. 2013 оны наймдугаар сард тэд 1 тэрбум хэрэглэгчийн хувийн мэдээллийг алдсан болох нь саяхан шалгалтаар илэрсэн байна.

Өнгөрсөн есдүгээр сард Yahoo 500 сая хэрэглэгчийн мэдээллийг алдсанаа зарлаж байсан нь 2014 оны тохиолдсон явдал байсан юм.

Тухайн үед энэ мэдээллээс болоод Yahoo-гийн үндсэн бизнесийг $4.83 тэрбумаар худалдан авах гэж байсан Verizon Communication компани наймаанаасаа татгалзаж магадгүй тухай яриа гарч байв.

Гэвч Verizon “бид эцсийн шийдвэр гаргахаасаа өмнө уг халдлагын хор хөнөөлийг судлах болно” гэсэн хариу өгч байжээ.

Харин энэ удаагийн муу мэдээний дараа Yahoo компани маш хүнд байдалд орж байна. Алдагдсан мэдээлэл дотор хэрэглэгчийн нэр, имэйл хаяг, утасны дугаар, төрсөн он сар өдөр, кодлогдсон нууц үг, баталгаажуулах асуулт, хариултууд багтаж байгаа гэнэ.

Харин төлбөрийн карт, банкны мэдээлэл өртөөгүй гэж Yahoo мэдээлжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post