Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Amazon Prime Video үйлчилгээ Монголд нээгдлээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 12 сарын 15
IKON.MN
Зураг зураг

Онлайн худалдааны тэргүүлэгч компани Амазоны видео стриминг үйлчилгээ болох Amazon Prime Video өнөөдрөөс дэлхийн 200 гаруй улсын зах зээлд нээгдэж байгаагийн дотор Монгол улс багтжээ.

Ингэснээр Монголын иргэд Amazon компанийн “The Grand Tour”, “The Man in the High Castle”, “Transparent”, “Mozart in the Jungle” зэрэг бүтээлүүдийг үзэх боломж нээгдэж байна. PrimeVideo.com сайтад бүртгүүлснээр Android, iOS утас, таблетууд, Fire таблетууд, LG, Samsung-ийн смарт телевизүүдээс видео контент үзэх эрх нээгдэнэ.

Онлайн үзэхээс гадна видео контентыг татаж аваад офлайн буюу сүлжээгүй горимд үзэж болох юм.

Бүртгүүлсэн хэрэглэгчид эхний долоо хоног нь үнэ төлбөргүй хэрэглээд, үргэлжлэн зургаан сарын хугацаанд сар бүр $2.99 төлбөртэйгээр хэрэглэх ажээ. Энэ үнэ бол нээлтийн урамшуулал бөгөөд Amazon Prime Video-гийн үндсэн үнэ АНУ-д сарын $10.99  буюу жилийн $99 байдаг.

Amazon Prime Video нь онлайн видео үйлчилгээгээр Netflix-ийн гол өрсөлдөгч юм.

 

Эх сурвалж: Business Insider, The Verge