Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунгийн нутаг нэгтнүүд 2.6 сая iPhone худалдан авчээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 12 сарын 13
IKON.MN
Зураг зураг
Сөүл дэх Apple-ийн дэлгүүрийн гадаа

Apple компанийн Өмнөд Солонгос дахь салбар энэ намар 2.6 сая iPhone зарж 800 тэрбум воны ($680 сая) үйл ажиллагааны ашиг олсон тухай Даваа гарагт холбогдох албаныхан мэдээлжээ.

Аравдугаар сарын сүүлээр iPhone 7 загварыг зарж эхэлсэн тус салбарын борлуулалтын хэмжээ 3 их наяд вонд хүрсэн байна.

2.6 сая iPhone арваннэгдүгээр сарын байдлаар зарагдсан бол энэ оны сүүл гэхэд 2.9 саяд хүрэхээр байгаа гэнэ.

Өмнөд Солонгосын зах зээлд жил бүр 20 сая ухаалаг гар утас зарагддаг бол Apple-ийн нэг сар гаруй хугацаанд зарсан iPhone-ий тоо нь үүний 15 орчим хувь болж байна.

Өмнөд Солонгос дахь салбарын нийт борлуулалтын 75 хувь нь iPhone утаснаас орж ирдэг тухай эх сурвалж мэдээлжээ.

iPhone 7 болон 7 Plus загваруудыг Apple өнгөрсөн аравдугаар сарын 21-нээс Өмнөд Солонгосын зах зээлд борлуулж эхэлсэн юм. Тус компани энэ намар Сөүл хотод анхны албан ёсны дэлгүүрээ нээжээ. Өмнө нь Apple бүтээгдэхүүнээ зөвхөн гэрээт борлуулагчид, үүрэн холбооны операторуудаар дамжуулан борлуулдаг байв.

 

Эх сурвалж: Yonhap