Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

УБТЗ-ын үр ашгийг нэмэгдүүлэх, хил орчмын бүс нутгийн худалдааг бэхжүүлэх хэрэгтэй байгааг онцлов

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын хэсгийн дарга С.Е.Донскойг хүлээн авч уулзлаа. Монгол-ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн комиссын XX хуралдаан өнөөдөр эхэлж буй юм. 

Уулзалтын эхэнд Монгол Улс, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрч амжилттай хөгжиж байгааг дурдаж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх хамтын хүчин чармайлтаар даван туулах хэрэгтэй байгааг Ерөнхий сайд илэрхийллээ.

Уулзалтын үеэр хоёр орны салбарын яамд хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгааг талууд дурдаад Монгол дахь Оросын үл хөдлөх хөрөнгийн асуудлаар Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрт заасан зарчмуудын хүрээнд хоёр талын ажлын хэсгүүд идэвхтэй ажиллах, УБТЗ-ын үр ашгийг нэмэгдүүлэх, хил орчмын бүс нутгийн худалдааг бэхжүүлэх хэрэгтэй байгааг онцлов.

 

Мөн Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах нь хоёр талын худалдаанд ихээхэн ач холбогдолтойг дурдав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.