Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Эверестийн оргилд гурвантаа гарсан МУГТ Б.Цэвээндашийн амжилтуудаас

С.Бадрал, iKon.mn
2016 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Гавьяат тамирчин, "Эрүүл Монгол" хайкинг клубын тэргүүн, Уулын спортын ОУХМ, ШШГЕГ-ын Сүлд спорт хорооны тамирчин Б.Цэвээндаш дэлхийн дээвэр Эверестэд гурвантаа гарсан нэгэн.

Тэрбээр 2008 оноос эхлэн Эверестийн оргилд гарч, улсынхаа далбааг мандуулах зорилго тавин бэлтгэлээ уйгагүй базааж байжээ.

Гавьяат тамирчин Б.Цэвээндаш нь 2012 онд анхны авиралтаа хийсэн. Өмнө нь Монголын уулчид гаднын уулчдын багт хамтран авиралтаа хийдэг байсан бол энэ удаад таван хүний бүрэлдэхүүнтэй Монгол уулчдын багийг бүрдүүлэн оргил өөд тэмүүлснээрээ онцлогтой байжээ.

Ийнхүү өөрийн зорилгоо биелүүлэхийн төлөө шантралгүй зүтгэсээр 2012 оны тавдугаар сарын 9-нд дэлхийн дээвэр Эверестэд анх удаа гарсан аж. Үүний дараа 2015 оны дөрөвдүгээр сарын 28-нд болон энэ оны тавдугаар сарын 21-нд дэлхийн дээвэр гурав дахиа амжилттай гарчээ. Гурав дахь удаагийн авиралт нь өмнөх авиралтуудаасаа ялгарах онцлог нь шерпа буюу хөтөчгүйгээр авиран, буухдаа хүчилтөрөгч хэрэглээгүй юм. 

Ингээд түүний Эверестэд авирсан бичлэгийг хүргэж байна.