Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Google компани Кубад үйлчилгээгээ хурдтай хүргэх гэрээг байгууллаа

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 12 сарын 13
IKON.MN
Зураг зураг
Google компани Кубын засгийн газартай гэрээ байгууллаа

Өчигдөр буюу Даваа гарагт Google компани болон Кубын засгийн газар гэрээ байгуулж, Google-ийн сервэрүүдийг эрх чөлөөний арал дээр суурилуулахаар тохиролцсон байна.

Өмнө нь Кубын интернэт хэрэглэгчид Google-ийн үйлчилгээг ашиглахын тулд Венесуэлээр дамжин хамгийн ойр сервэрт холбогддог байжээ. Тэгвэл одоо аралд дээр нь байрлах сервэрт өмнөхөөсөө 10 дахин хурдтай хандах болж байна. Үүнд YouTube, Gmail зэрэг үйлчилгээнүүд багтаж байгаа гэнэ.

Кубын интернэт холболт иргэддээ тун үнэтэй, хурд удаан хүрдэг гэдэг. Тэгвэл энэ байдлыг сайжруулах эхний алхам Google-ийн үйлчилгээнүүд ойртсон явдал болж байна.

Гэрээнд гарын үсэг зурах ажиллагаа Хавана хотод болж Google-ийн ТУЗ-ийн дарга Эрик Шмидт биеэр оролцжээ.

Ерөнхийдөө Кубын эрх баригчид Америкийн компаниудтай хийх гэрээгээ түргэвчлэх хандлагатай байгаа нь Дональд Трампыг тангараг өргөхөөс өмнө амжих сонирхолтой нь холбоотой.

Саяхан АНУ-ын далайн тээврийн гурван компанид Куба тус аралд нэвтрэх эрх олгосон. Мөн General Electric компанитай байгуулах гэрээ хэлцлийн шатандаа яваа гэнэ.

Дональд Трампын засаг захиргаа Обамагийн үед эхлэл нь тавигдсан АНУ-Кубын харилцаа сайжрах эхлэлийг бусниулах магадлалтай байгаа юм.

 

Эх сурвалж: South China Morning Post