Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ханиаднаас сэргийлэх ЭНГИЙН бөгөөд ШИЛДЭГ таван арга

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Өвлийн улиралд хүмүүсийн дархлаа суларч, ханиад томуу хүрэх нь ихэсдэг бөгөөд өвчин, зовиурыг анагаах шидтэй эмч нар ч ханиад томуугаас сэргийлэх бүхий л аргыг хэрэглэдэг. Харин тэд та бүхэнд ханиаднаас сэргийлэх өөрсдийн энгийн аргуудыг зөвлөж байна.


  • Гараа үргэлж цэвэр байлга

Эмч нар гарын ариун цэврийг маш сайн сахидаг. Харин тэд танд хооллохоосоо өмнө болон угаалгын өрөө орсныхоо дараа 20 секундын туршид содатай бүлээн усаар гараа угааж байхыг зөвлөж байна.

Мэдээж угаахдаа сайтар савандаж, хөөсрүүлэх хэрэгтэй. Мөн ариутгагч бодисоор гараа тогтмол ариутгаж болно. Ариутгагч бодис нь 60 хувийн ариутгалын бодистой байх ёстой юм шүү.

Гарыг цэвэр байлгаж, бохирдохоос сэргийлэх нь ханиадны нян тархахаас болон гэдэсний өвчнөөс сэргийлэх гол арга юм.

 
  • Тогтмол цагт амарч байгаарай

Хүний бие махбод, эрүүл мэндэд нөлөөлж байдаг маш чухал зүйл бол нойр. Судлаачид шөнө дунджаар зургаан цагаас бага унтдаг хүмүүс ханиад хүрэх магадлал дөрөв дахин их байдгийг тогтоожээ.

Гэхдээ тогтсон цагтаа унтаж, тогтсон цагтаа сэрж, нойрны дэглэм барих нь хамгийн чухал аж. Мөн өдрийн цагаар хэдэн минутын турш дугхийж болно. 20 минут л дугхийхэд шөнийн цагаар их унтсанаас ч илүү амарч, өдрийн турш сэргэг байх боломжтой юм.

 
  • "D" амин дэмээр дутагдаагүй биз?

Бидний биемахбодын том сорилтуудын нэг бол өвлийн цагт хангалттай нарны илч авах юм. Зуны улиралд наранд борлох нь учиртай юм шүү дэ. Хэрэв та өөрийгөө нарны илчийг хангалттай авч чадаагүй гэж бодож байгаа бол өдөрт 15-20 минутыг гадуур алхаж өнгөрүүлээрэй.

D амин дэм дутагдахад стресс үүсдэг бөгөөд нарны хэт ягаан туяа нь хүний биед D амин дэмийг өгдөг байна. Харин D амин дэмээ нэмэгдүүлснээр бие дэх калцийн хэмжээг ихэсгэж ясны сийрэгжилтээс сэргийлдэг. Мэдээж хамгийн чухал нь дархлааг дэмжиж, ханиаднаас сэргийлдэг юм шүү.

 
  • Дархлаагаа сайжруулаарай

Ханиад томуугаас сэргийлж, дархлаагаа сайжруулахын тулд нэгдүгээрт вакцинжуулалтанд хамрагдах хэрэгтэй. Жил бүр томуугийн вакцин хийлгэж байх нь нэлээд үр дүнтэй юм шүү.

Харин хоёрдугаарт, ургамлын гаралтай цайны хандыг өдөр бүр хэрэглэхийг зөвлөе. Энэ нь дархлааг дэмжиж, ханиаднаас сэргийлэх ач тустай байдаг ажээ.

 
  • Тогтмол дасгал хийж хэвшээрэй

Биеийн хүчний идэвхтэй дасгал хийх боломж багатай үед тохирох гайхалтай дасгал бол иогийн дасгал. Бага ч гэсэн хугацаанд амьсгалын дасгал хийх, хөнгөн үсрэх зэрэг хялбар дасгалууд нь биемахбодын уян хатан байдлыг хадгалж, цусны эргэлтийг сайжруулж, энергийг нөхдөг байна.

 

Эх сурвалж: The Huffington Post