Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын дасгалжуулагчид манай улсад ажиллана

Монголын мэдээ
2016 оны 12 сарын 9
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ОХУ-ын өндөр зэрэглэлийн дасгалжуулагчдыг Монголд гэрээгээр ажиллуулах, хойд хөршид спортын чиглэлээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх зэргээр спортын салбарыг хөгжүүлэхэд дэм болох олон ажилд Монгол, ОХУ хоёр улс хамтран ажиллахаар болсон талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь мэдээллээ.

Айлчлалын үеэр сайд Ж.Батсуурь болон бусад холбогдох албаны хүмүүс тус улсын Спортын сайд П.А.Колобков, Олимпийн хорооны ерөнхийлөгч А.Д. Жуков нарын хүмүүстэй уулзаж, Спортын салбарт хамтран ажиллах санамж бичиг үзэглэхээр тохиролцжээ.

Түүнчлэн хоёр улсын үндэсний шигшээ багуудын хамтарсан бэлтгэл, цугларалтыг 2018 оноос эхлэн тогтмол зохион байгуулах, Монголын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, төрийн болон спорт холбоодын мэргэжилтнүүдийг Сочи хотын Олимпийн академид суралцуулах, хойд хөршийн өндөр зэрэглэлийн дасгалжуулагчдыг эх орондоо авчирч ажиллуулах, ОХУ-д өвлийн болон багийн спортын дасгалжуулагчаар сургах оюутны тоог нэмэгдүүлэх зэрэг асуудлаар тохиролцоонд хүрсэн байна.

ОХУ-ын талаас мөн 2020 онд Монголд зохион байгуулах Азийн хүүхдийн спортын наадамд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.

Зураг