Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Зам тээврийн ослын улмаас 20 хүн хүнд, хөнгөн гэмтжээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Арванхоёрдугаар сарын 3, 4-ний амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 533 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 426 дуудлага бүртгэгдсэн байна.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 17 бүртгэгдэж, нэг хүний амь нас хохирч 20 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч гурав, явган зорчигч гурав. Зам тээврийн осолд дөрвөн хүүхэд өрсөн.

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 98 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал,

  • ХУД-ийн нутаг Интермед эмнэлэгийн зүүн замд H.Sonata  маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 50 орчим насны нэр,  оршин суух хаяг тодорхойгүй эрэгтэй хүнийг мөргөж амь насыг нь хохироосон.
  • СБД-ийн нутаг Ногоон нуурын гудамж, 32-ын уулзварын замд T.Prius  маркийн авто машины жолооч нь явган зорчигч 9 настай эрэгтэй С-ийг мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан.

 

Эх сурвалж: ЗЦА