Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

58 настай эмэгтэйг дээрэмдсэн этгээдийг шалгаж эхэлжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид дээрмийн гэмт хэргийг шуурхай илрүүлсэн байна.

Тодруулбал, Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Түмэн плаза төвийн ард цүнхтэй мөнгөө дээрэмдүүллээ” гэсэн мэдээлэл энэ сарын 28-ны шөнө тус цагдаагийн газарт иржээ.

Тус дүүрэгт оршин суух 58 настай, эмэгтэй Ц хар өнгийн цүнхтэй бэлэн мөнгө, бичиг баримт болон бусад эд зүйлээ дээрэмдүүлсэн байжээ.

Эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчид уг хэргийг 36 настай, эрэгтэй Э гэгч үйлдсэнийг түргэн хугацаанд илрүүлэн, Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.

Иргэн Ц-ийн цүнхэнд бэлэн 500 мянган төгрөг, чухал бичиг баримтууд байжээ. Тэрбээр эд зүйлийг нь дээрэмдсэн гэмт этгээдийг шуурхай илрүүлсэн цагдаагийн алба хаагчдад талархаж буйгаа илэрхийлсэн юм.

Сэрэмжлүүлэг
Иргэдийг орой үдшийн цагаар, гэрэлтүүлэггүй болон хүн цөөнтэй газраар ганцаараа зорчихгүй байхыг, элдэв гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.