Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр Путины шатарчин дэлхийн аварга болох эсэх нь шийдэгдэнэ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Шатрын ертөнцөд хүйтэн дайны үе эргэж ирсэн мэт өдрүүд үргэлжилж байна. Өнгөрсөн хоёр долоо хоногийн турш дэлхийн номер нэг шатарчин, Норвегийн Магнус Карлсен, Кремлийн тамирчин гэгдэж байгаа Оросын их мастер Сергей Карякин нар шатрын хөлөг дээр цусгүй тулаан хийж байгаа юм. Тэд 12 өрөг тоглосны дараа 1, 1 хожиж, 10 тэнцээд байна.

Өнөө шөнө Нью-Йорк хотод болох 25 минутын түргэн тоглолтоор дэлхийн аварга тодрох юм.

Энэхүү тэмцээнийг 1972 оны дэлхийн аваргын тулаантай ажиглагчид зүйрлэж байна. Тэр үед Америкийн Бобби Фишер, Зөвлөлтийн Борис Спасский нар өрсөлдөж Оросууд дэлхийн аваргын титмээ хамгаалах тулаан хийсэн юм. Фишер дуулиантай ялалт байгуулж Коммунизм Капитализмаас илүүг шатраар дамжуулан харуулах зорилготой Кремлийн үзэл суртлын дайн ялагдал хүлээж байв.

Хэрвээ өнөө шөнө Карлсен, Карякин нар дахин тэнцвэл тэднийг блиц тоглолт хүлээж байгаа. Сергей Карякин нь 26 настай, Крымийн хойгт төрсөн нэгэн. Тэр үед Крым нь Украины газар нутаг байсан. 2009 онд Оросод цагаачилж, иргэн нь болсон Карякин өмнө нь Украины шатрын холбооны тамирчин байсан юм.

 

2014 онд Крым Оросынх болсны дараа Карякин Инстаграм хуудсандаа Путины хөрөгтэй цамц бүхий зургаа нийтэлж, үзэл бодлоо илэрхийлж байжээ. Түүнийг Путиныг шүтэн бишрэгч гэдэг.

Карякинийг Путин болон Оросын төр дэмжиж байгаа нь тодорхой. Тиймээс өнөөдрийн тоглолт АНУ-ОХУ-ын харилцаа хүнд үедээ байгаа энэ цагт Кремлийн хувьд чухал үйл явдал болж байна.

Харин түүний өрсөлдөгч 26 настай Карлсен ямар нэгэн үзэл суртлын зэвсэг биш. 13 насандаа их мастер болсон залуу 2013 онд дэлхийн аварга болж, тэр цагаас хойш босоо байгаа. Түүнийг зөвхөн Норвегийн фэнүүд нь дэмжиж байгаа аж.

 

Эх сурвалж: The Guardian