Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэн Ц.Оргилболд өөрийн бүтээсэн цас цэвэрлэгчээ НЗД-д танилцууллаа

С.Бадрал, iKon.mn
2016 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд иргэдийг хүлээн авч уулзсаар байгаа юм. Энэ удаагийн ээлжит уулзалтаа Дүнжингарав дахь нийслэлийн  үйлчилгээний нэгдсэн төвд хийлээ.

Уулзалтын үеэр Сонгинохайрхан дүүргийн иргэн Ц.Оргилболд цас арилгах төхөөрөмж зохион бүтээснээ хотын даргад танилцуулсан юм.

Тэрбээр уг бүтээлээрээ анх 2012 оны “Залуу зохион бүтээгч” тэмцээнд оролцон хоёрдугаар байрыг эзэлж байжээ. Өнөөдрийг хүртэл төхөөрөмжөө нийт 28 удаа шинэчилсэн, сайжруулсан байна.

Ийнхүү төхөөрөмжөө танилцуулах үеэрээ Ц.Оргилболд төхөөрөмжийнхөө борлуулалтын тал дээр хотын даргаас дэмжлэг хүсч байгаагаа илэрхийлсэн юм.

ВИДЕО: