Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын Засгийн газраас БНАСАУ-д хүмүүнлэгийн тусламж үзүүллээ

ikon.mn
2016 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсаас БНАСАУ-д суугаа Элчин сайд С.Цоггэрэл БНАСАУ-д болсон үерийн гамшигтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийг БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ри Гил Сөнд хүлээлгэж өгөв.

Элчин сайд С.Цоггэрэл үерийн улмаас олон хүний амь үрэгдэж, эд материалын ихээхэн хохирол учирсантай холбогдуулан Монгол Улсаас байгалийн гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд зориулан дулаан хөнжил, хувцсыг хүмүүнлэгийн тусламж болгон өгч байгааг тэмдэглэв.

Гадаад хэргийн дэд сайд Ри Гил Сөн хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах үеэр байгалийн гамшиг тохиолдсон хүнд хэцүү үед тусламж үзүүлсэн Монгол Улсын Засгийн газар болон монголын ард түмэнд талархал илэрхийлээд, тусламжийн эд зүйлс гамшигт өртсөн иргэдэд эд материалын хувьд төдийгүй сэтгэл санааны чухал дэмжлэг болно гэдгийг онцоллоо гэж ГХЯ-наас мэдээллээ.