Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

"АН-ын ҮЗХ-ны хуралд З.Энхболд оролцохгүй"

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 11 сарын 16
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн ордонд одоо эхлэх гэж байгаа АН-ын ҮЗХ-ны хурлын талаар тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр товч мэдээлэл өглөө.

Тэрбээр "ҮЗХ-ны бүх гишүүдэд хурлын зараа хүргэсэн. Одоогийн байдлаар З.Энхболд гэр бүлийн хүнээ гадаадад эмчлүүлж байгаа тул оролцох боломжгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Гэхдээ арванхоёрдугаар сарын 6-нд болох Их хурлаас өмнө ирнэ гэсэн. 

Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар хуралдаа ирэх эсэх нь тодорхойгүй байна.

Өнөөдрийн хуралдаанаар Их хурлыг зохион байгуулах Ажлын хэсгийг томилох, намын үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг ярилцана. Уг шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах Ажлын хэсгийг бас байгуулна" гэлээ.

Энэ удаагийн хурлаар АН-ын даргын асуудлыг хэлэлцэхгүй юм байна.

Намын ҮЗХ-ны ихэнх гишүүд сунгаагаар намын даргыг тодруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Энэхүү саналыг Л.Эрхэмбаяр дарга ч мөн дэмжиж байгаа ажээ.

Ирц хүрэхгүй байсан ч ҮЗХ үргэлжилнэ. Учир нь энэ удаагийн хурал нь 8-р сард болсон ээлжит бус 49-р хурлын үргэлжлэл юм гэдгийг АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгч хэллээ.