Уншиж байна ...

Дэлхийн монгол хүүхдүүд Mmusic, Mbook ашиглан монгол хэлээ сайжруулах боломжтой боллоо

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 5 сарын 9
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхийн 36 оронд амьдарч байгаа Монгол хүүхдүүд болон гадаад хүмүүст 100% онлайнаар Монгол хэл, соёлоо 4 дэх жилдээ зааж сургаж байгаа “Унага” онлайн сургалтын төвтэй Оюуны өмчийг дээдлэгч Mmusic, Mbook албан ёсоор хамтран ажиллаж эхэллээ. Ингэснээр тус төвийн бэлтгэсэн унших материалууд, мэргэжлийн уран бүтээлчдийн бэлтгэсэн хүүхдийн дуу, шүлэг, үлгэр, аудио зохиолуудыг аль ч улс орноос үнэ төлбөргүй ашиглаж, эх хэлээ сайжруулах боломжтой болж байгаа юм.

Гадаадад байгаа эцэг, эхчүүдийн хувьд хүүхдийнхээ Монгол хэлийг яаж сайжруулах вэ гэж үргэлж асуудаг. Тэгвэл мэргэжлийн багш нарын зөвлөсөн контентуудыг шат дараалалттай сонсож, уншиж, үзэж судалж, хүүхдийнхээ эх хэлийг сайжруулах боломжийг бид хамтдаа олгож байна.

Орон зай, цаг хугацаагаас үл харгалзан бүх төрлийн төхөөрөмжөөс дуу хөгжмийн Mmusic болон аудио, цахим номын Mbook аппликэйшнийг ашиглах боломжтой. Үүгээр зогсохгүй эцэг, эхчүүд маань хүртэл өөрийн дуртай Монгол дуу, подкаст, контент, өгүүллэгийг өндөр чанартайгаар сонсож, эх хэл дээрээ төрөл бүрийн номуудыг унших болон сонсох боломжтойгоос гадна дэлхийн хаанаас хэзээ ч Mmusic аппликейшнаар караокедох ч боломжтой юм байна лээ. Үнэ төлбөргүй олон контентууд байдгаас гадна зохиогчийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр уран бүтээлчдийн тоглолтууд, дуу, цомгууд, шинэ шилдэг олон улсын бестсэллэр номуудыг Apple pay, Google pay-ын төлбөрийн системийг ашиглан төлж, үзээрэй.

Mmusic, Mbook аппликэйшнийг татан бүртгэлээ үүсгэн нэвтэрч ороход нүүр хэсэгт “Унага” гэсэн цэс үүссэн байгаа. Тус цэс рүү орсноор дээр дурдсан контентуудыг та дэлхийн хаанаас ч ашиглах боломжтой болно.

Mbook татах линк: onelink.to/j6heq2
Mmusic татах линк: onelink.to/mmusic

Эх, хэл соёлоо үрийн үрдээ хамтдаа өвлүүлцгээе.

Хүндэтгэсэн,
Mmusic & Mbook & Унага

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.