Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

УДЭТ "Сүхбаатарын одон"-гоор шагнуулав

ikon.mn
2016 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Улсын Драмын Эрдмийн Театр нь үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөдрийг хүртлэх 85 жилийн түүхэн хөгжлийн явцдаа Монголын ард түмнийг соён гэгээрүүлэх, соёл урлагийг хөгжүүлэх тэр дундаа театрын урлагийн хөгжил дэвшил, урлагийн байгууллагуудын уран бүтээлчид, ажилтан албан хаагчдийн авъяас, ур чадварыг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж төрийн өмнө хүлээлсэн үүргээ нэр төртэй хэрэгжүүлсээр ирсэн билээ.

Монголын соёл урлагийн ууган байгууллага Улсын Драмын Эрдмийн Театрын үе үеийн уран бүтээлчид, хамт олны Монгол улсын түүхэн хөгжлийн явцад нийгмийн тэргүүлэгч салбарын бие төлөөлөл болж оюун санааны хөгжил дэвшил, нийтийн соёлыг дээшлүүлэх, ард түмнийг соён гэгээрүүлэх их үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж 85 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 144 дүгээр зарлигаар Монгол улсын төрийн дээд шагнал СҮХБААТАРЫН ОДОНГООР шагнагдав.

Сүхбаатарын одонт, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт, Д.Нацагдоржийн нэрэмжит УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР.

Нийт уран бүтээлчид, албан хаагчид, үзэгч та бүхэндээ 85-н жилийн ойн баярын мэнд хүргэе!