Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Баатарвангийнханд "Үүлэн үст" тоглолтоо толилуулжээ

ikon.mn
2016 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Гуртын гүүрний дэргэд байгалийн үзэсгэлэн цогцолсон гайхамшигт газар оршдог “Баатарван” амралт сувиллын газарт Никитон хамтлаг "Үүлэн үст" тоглолтоо толилуулжээ. 

Энэхүү тоглолт нь "Баатарван" сувиллын амрагч нарт зориулагдсан байна.  Тоглолт нилээд халуухан болж, сувиллаар үйлчлүүлж буй олон амрагчид сэтгэл хангалуун байснаа илэрхийлж, дуртай дуунуудаа сонсох боломж олгон, хайртай дуучнаа ойроос харах аз завшаан тохиосонд баяртай байна хэмээжээ.

“Баатарван” амралт сувилалд Гранд Мед эмнэлгийн шилдэг эмч, сувилагч нар үйлчлүүлэгчдийн эрүүл мэндэд онцгойлон анхаарч, мэргэжлийн бүх талын үйлчилгээг ур чадварын өндөр түвшинд хүргэдэг аж.

Долоо хоног бүр "Оддын тоглолт"-ыг үзэж, эрч хүч энергиэр бялхдаг азтай хүмүүс энэ амралт сувиллын газраар үйлчлүүлдэг юм байна.