Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

МУИС элсэгчдэд зориулан математикийн сургалт явуулна

Б.Туул
2016 оны 11 сарын 9
Зууны мэдээ
Зураг зураг

МУИС-иас анх удаа элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх математикийн гүнзгийрүүлсэн сургалтыг зохион байгуулах гэж байна. Энэ тухай тус сургуулийн Хэвлэл мэдээллийн ажилтан А.Пагмасүрэнгээс тодрууллаа.

-Их, дээд сургуулиуд элсэгчдэд зориулсан, тэр тусмаа элсэлтийн шалгалтад бэлтгэх сургалтыг тэр бүр зохион байгуулаад байдаггүй. Тиймээс МУИС-ийн Бизнесийн Сургуулиас зохион байгуулж буй математикийн сургалтын талаарх мэдээллийг өгөөч?

- МУИС-ийн Бизнесийн сургуулиас элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх математикийн гүнзгийрүүлсэн сургалт энэ сарын 15-нд эхэлнэ. Энэ удаагийн сургалтад 30 суралцагч авах учраас элсэгчид маань хугацаандаа амжиж бүртгүүлэх хэрэгтэй. Математик нь байгаль, нийгэм, эдийн засгийн шинжлэх ухааны суурь болдог.

Тиймээс энэ сургалтын гол зорилго нь дотоод, гадаадын их, дээд сургуулиудад элсэн суралцахыг хүссэн сурагчдын бэлтгэлийг хангах, хоцрогдлыг арилгах, цаашдын мэргэжлээ сонгоход нь туслах, нэмэлт давтлага зохион байгуулахад оршиж буй юм. Сургалтын төгсгөлд математикийн шинжлэх уxaаны төрөл бүрийн салбар дахь хэрэглээг сурагчдад энгийнээр тайлбарлан ойлгуулах болно. Мөн энэ сургалтыг 100 хувь докторын зэрэг цолтой МУИС-ийн багш нар заах болно.

-Сургалтын хугацаа болон төлбөрийн талаар?

-Математикийн сургалт маань долоо хоногийн гурван өдөр буюу Мягмар, Пүрэв, Бямба гарагуудад 16:00-19:00 цагуудад хичээллэнэ. Сургалтад 12 дугаар ангийн сурагчид хамрагдах боломжтой.

Төлбөрийн хувьд нэг хүүхэд 150 мянган төгрөгөөр суралцана. Сурагчид энэ сургалтад хамрагдсанаар ЭЕШ-аа амжилттай өгөх итгэл найдвартай болж, цаашид ямар мэргэжлээр суралцах чиг хандлагаа МУИС-ийн багш нарын тусламжтайгаар тодорхойлж авах болно.

Зураг