Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

ОУВС-ийн "Стэнд бай" зээлийн хөтөлбөр гэж юу вэ?

Egule Capital
2016 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Стэнд бай  нь богино хугацааны санхүүгийн өндөр шаардлагатай, бага орлоготой, ядуу буурай орнуудад зориулан гаргадаг зээлийн хөтөлбөр юм. ОУВС-ийн энэхүү зээлийн хөтөлбөр нь өргөн хүрээний шинэчлэлийн хүрээнд ядуурлыг бууруулах, өсөлтийг дэмжих зорилгоор  байгуулагдсан бөгөөд санхүүгийн хүндрэлтэй, хямралд өртсөн бага орлоготой улс орнуудын олон талт хэрэгцээг хангах, илүү уян хатан санхүүгийн дэмжлэгийг үзүүлэхэд чиглэсэн юм.


Зорилго: Макро эдийн засгийн хувьд тогтвортой боловч түр зуурын шокын нөлөөнөөс богино хугацааны санхүүжилт, зохицуулалт хэрэгцээтэй бага орлоготой улс орнуудыг дэмжих юм. Стэнд бай зээлийн хөтөлбөр нь удаан хугацааны өсөлт болон ядуурлыг бууруулахад нийцсэн макро эдийн засгийн тогтвортой байр суурийг бий болгоход чиглэсэн эдийн засгийн хөтөлбөр хэрэгжүүлэх улс орнуудыг дэмждэг байна. Тус зээлийн хөтөлбөр нь мөн бодлогын дэмжлэг үзүүлэх, гадааны тусламжийг хурдасгахад тусалдаг.

Хүлээн авах боломж: Стэнд бай зээлийн хөтөлбөр ядуурлыг бууруулах болон өсөлтийг дэмжихэд чиглэх бөгөөд яаралтай санхүүжилт, зохицуулалт хэрэгцээтэй, одоогийн хүндрэлтэй асуудал нь ирэх хоёр жилийн хугацаанд шийдэгдэх боломжтой түүнчлэн макро эдийн байр суурь нь тогтворжих гишүүн орнуудын хувьд нээлттэй байна.

Үргэлжлэх хугацаа болон дахин ашиглах: Стэнд бай зээлийн хөтөлбөрийг 12-24 сарын хугацаанд хэрэгжүүлдэг. Уг хөтөлбөр нь гэнэтийн болон богино хугацааны хэрэгцээг хангахад чиглэсэн учир хэрэгжилт нь ихэвчлэн 2 буюу 2.5 жилээр хязгаарлагддаг. Энэ хязгаарт багтаан зохицуулалт хийх, хүчингүй болгох, дуусгаж болно.

Ашиглалт: Стэнд бай зээлийн хөтөлбөрийн санхүүжилтийн ашиглалт нь улс орны төлбөрийн хэрэгцээ, эдийн засгийн байдлыг сайжруулах, зээлийг эргэн төлөх чадавх, одоогийн зээлийн хэмжээ,  өмнөх зээлийн ашиглалтын мэдээ зэргийг харгалзан нөхцөл тус бүрээр тодорхойлогдох ба ашиглалтын хэм хэмжээг удирдлага болгоно.

Ядуурлыг бууруулах болон өсөлтийг дэмжих зорилгын хүрээнд нийт ашиглалтыг жилд 75-225 хувийн квотоор хязгаарладаг байна. Урьдчилан тохиролцох, тодорхой болгох үүднээс жилийн ашиглалтын хязгаарыг 56.25 хувь, жилийн дундаж ашиглалт 37.5 хувь байхаар хязгаарласан байдаг. Энэхүү хязгаар нь онцгой нөхцөлд дээрх хязгаараас илүү байж болно. Мөн шаардлагатай бол ашиглалтыг хэлцлийн явцад нэмэгдүүлж болдог байна.

Урьдчилан тохиролцох арга хэмжээ: Гишүүн орны хувьд санхүүгийн хэрэгцээтэй гэхдээ яаралтай төлбөрийн хэрэгцээгүй үед зээлийн санхүүжилтээс зарцуулалт хийхгүй байхаар зохицуулдаг байна. Гэхдээ санхүүгийн хэрэгцээ нь хөтөлбөрийн сүүлийн шатанд шаардлагатай бол хэлцлийн дагуу санхүүжилт шаардах эрх нь хуримтлагдах ба 2 болон 2.5 гэсэн жилийн хязгаарыг харгалзахгүйгээр урьдчилан тохиролцсоны дагуу авч үзнэ.

Чиглэл буюу зорилтот байдал: Стэнд бай зээлийн хөтөлбөрийн хүрээнд гишүүн орнуудаас богино хугацаанд тогтвортой эдийн засгийн нөхцөл байдлыг бий болгоход чиглэсэн цогц бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэхүү амлалт нь тухайн улс юунд хүрэхийг зорьж буй  албан захидалд  тусгагдсан байх ёстой.

ОУВС-ийн энэхүү хөтөлбөр нь гол зорилтоо хэрэгжүүлэхэд чухал ач холбогдол бүхий бодлогын үйл ажиллагаанд анхаарлаа хандуулдаг байна. Стэнд бай зээлийн хөтөлбөр нь ядуурлыг бууруулах стратегийн бичиг баримтыг шаарддаггүй бөгөөд улс орны ядуурлыг бууруулах, өсөлтийг дэмжих үндсэн зорилтуудтай нийцсэн байх ёстой.

Тоон нөхцөл/шаардлага: Энэхүү нөхцөл нь мөнгөний агрегат, гадаад нөөц, төсвийн тэнцэл, гадаад зээл гэх мэт макро эдийн засгийн бодлогын хүчин зүйлсэд хяналт тавих буюу эдгээр нь хөтөлбөрийн зорилтод хэрхэн тусаж байгааг хардаг. Хэрэв боломжтой бол уг хөтөлбөр нь тодорхой тоон зорилтыг тусгасан байх ба олон нийтийн зайлшгүй шаардлагатай зардлуудыг санхүүжүүлэх, авч үлдэхийг зорьдог байна.

Бүтцийн үе шат/ жишиг: Хөтөлбөрийн зорилтод чиглэсэн макро эдийн засгийн чухал ач холбогдол бүхий шинэчлэлийн үйл явцад хяналт тавихад энэ жишиг нь тусалдаг. Эдгээр жишиг хөтөлбөр нь харилцан адилгүй байж болох юм, жишээ нь санхүүгийн салбарын үйл ажиллагааг сайжруулах, нийгмийн аюулгүй байдлын тор бий болгох, эсвэл олон нийтийн санхүүгийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэх арга хэмжээ байж болно.

Хөтөлбөрийг үнэлэх: ОУВС-гийн гүйцэтгэх зөвлөл нь хөтөлбөрийн хүрээнд гүйцэтгэлийг үнэлэх, эдийн засгийн хөгжлийг дэмжсэн хөтөлбөрийг зөвшөөрөх, хяналт тавихад чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Хөтөлбөрийн үе шатыг үнэлэхдээ ихэнхдээ тоон шаардлага болон бүтцийн үе шатны үр дүнг зэрэгцүүлэх замаар дүгнэлт гаргадаг байна. Үнэлгээ нь хамгийн ихдээ 6 сарын зайтайгаар хийгддэг.

Хөнгөлөлттэй зээлийн нөхцөл: Стэнд бай зээлийн хөтөлбөрийн хүрээнд санхүүжиж буй ¼ хувийн зээлийн хүүтэй одоо байгаа хөнгөлөттэй зээлийн нийт хүүгийн төлбөрт 2016 оны жилийн эцсээр ОУВС-аас онцгой хөнгөлөлт тооцохоор болсон. 2018 оны эцэс хүртэл буюу ирэх 2 жилд ядуурлыг бууруулах, өсөлтийг дэмжихэд чиглэсэн хөтөлбөрийн хөнгөлөлтэй зээлийн хүүг тэглэх норм болон уг хөтөлбөрийн зээлийн хүүг удирдах механизм/ журмын өөрчлөлтийг 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр гүйцэтгэх удирдлагаас баталсан байна.

Түүнчлэн дэлхийн зах зээл дээр зээлийн хүүгийн түвшин нэлээд бага байх үед ч ядуурлыг бууруулах болон өсөлтийг дэмжих хөтөлбөрийн зээлийн хүү 0 хувьтай байх юм байна. Стэнд бай зээлийн төлбөрийн эцсийн хугацаа нь 8 жил ба 4 жилийн хөнгөлөлттэй хугацаатай байна.

Мөн зээлийн төлбөрийн 6 сар тутмын төлөгдөөгүй дүнд жилийн 0.15 хувийн торгууль ногдуулах юм байна. Хөтөлбөрийн зээлийн хүүгийн түвшинг хоёр жил тутам хянадаг ба 2018 оны жилийн эцсээс өмнө хянаж үзэхээр төлөвлөөд байна.

 

 

Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч компани юм.

Хувийн хэвшил, төрийн болон ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг бүх төрлийн харилцагч нартай хамтран ажиллаж, үйл ажиллагаанд нь тулгарч буй сорилтуудыг даван туулахад оновчтой мэдээлэл, судалгаагаар хангаж ажиллах нь бидний гол зорилго. Бидний энэхүү үйл ажиллагаа нь хэрэглэгчдийнхээ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, зах зээлийн байр сууриа чадавхижуулахад тусална.