Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

“Оюу толгой” компани $105.8 саяыг ГҮНИЙ УУРХАЙН өргөтгөлд зарцуулжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Оюу толгой” компани 2016 оны 3 дугаар улирлын үйлдвэрлэлийн тайлангаа өнөөдөр танилцууллаа.

“Оюу толгой” компани үйлдвэрлэл болон гүний уурхайн бүтээн байгуулалтад дотоодоос бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах, үндэсний ажиллах хүчин бүрдүүлэх зорилтоо бататгасны зэрэгцээ 2010 оноос 2016 оны гуравдугаар улирлын төгсгөл гэхэд дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгийн хэмжээ 5.9 тэрбум ам.доллар хүрчээ.

Нэг тонн хүдэр боловсруулахад улирлын дунджаар 0.477 шоо метр ус ашиглаж, ашигласан усныхаа 84.9 хувийг дахин боловсруулж байгаа нь компанийн байгаль орчны гүйцэтгэлийн түвшин дэлхийн дунджаас дээгүүр хэвээр байгааг харуулж байна.

Гүний уурхайн бүтээн байгуулалт

Гүний уурхайн бүтээн байгуулалт 2016 оны гуравдугаар улиралд гэрээт байгууллагуудын ажлыг эхлүүлэх зэргээр гүний уурхайн бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж байна.

2016 оны гуравдугаар улирлын төгсгөлд “Оюу толгой” компани 105.8 сая ам.долларыг гүний уурхайн өргөтгөлд зарцуулсан бөгөөд 750 сая гаруй ам.доллар зарцуулахаар гэрээ байгуулжээ.

Мөн гуравдугаар улиралд 5 дугаар босоо амын нэвтрэлт, налуу амын малталтын ажлыг эхлүүлж, гүний уурхай дахь байгууламжуудын барилгын ажлыг эрчимтэй үргэлжлүүлж байна. 2 болон 5 дугаар босоо амын нэвтрэлтийн ажлыг гүйцэтгүүлэхээр “Оюу толгой” компани “Хасу Мегаватт” болон “Редпаф” компанийн хамтарсан “Даян Контракт Майнинг”-тай гүний уурхайн бүтээн байгуулалт болон туслах үйлчилгээний нэмэлт гэрээг саяхан байгуулсан билээ.

2016 оны гуравдугаар улирлын төгсгөл гэхэд гүний уурхайн ажиллах хүчний тоо ойролцоогоор 1,600 хүрсэн бол оны эцэст 2,400 хүрнэ гэсэн тооцоотой байна.

Үйл ажиллагааны цаашдын төлөв

2016 болон 2017 онд “Оюу толгой”-н үйлдвэрлэхээр төлөвлөж буй баяжмалын нийт дүнтэй тэнцэх хэмжээний борлуулалтын гэрээг байгуулжээ.

Санхүүгийн гол үзүүлэлтүүд

/ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМООР ХАРАХ БОЛОМЖТОЙ/

 

“Оюу толгой” компанийн Ерөнхий захирал Армандо Торрес “Компани өнгөрсөн улиралд аюулгүй ажиллагааны гүйцэтгэлээ сайн түвшинд хадгалахын зэрэгцээ олборлосон хүдрийн түүхэн дээд хэмжээг тогтоож, гүний уурхайн бүтээн байгуулалтыг эрчимтэй үргэлжлүүллээ" хэмээн онцоллоо.