Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Эрэн сурвалжлагдаж байсан гурван этгээдийн нэгийг олжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Орхон Аймгийн цагдаагийн газар, Сүхбаатар дүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид Эрэн сурвалжлагдаж байсан С.Галбадрах гэгчийг Орхон аймгийн нутаг дэвсгэрээс баривчилжээ.

С.Галбадрах гэгч нь ЭХТА 147.3 заасан гэмт хэргийг үйлдэн оргон зайлсан үндэслэлээр эрэн сурвалжлагдаж байсан юм.

Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг зогсоож мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн байна.


Сүхбаатар дүүргийн I хороонд Энэ сарын 9-10-нд шилжих шөнө ноцтой зэвсэгт дээрмийн гэмт хэрэг гарсан. Үүнийг голлон зохион байгуулсан, уриалан дуудсан гэж үзэж буй дөрвөн этгээдийг Цагдаагийн байгууллага шуурхай илрүүлж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авчээ. 

Долоон иргэн дээрх гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй гэдгийг урьдчилсан мөрдөн байцаалтаар тогтоосон байна. Уг гэмт хэрэг дээр гурван хүнийг улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгаа талаар өчигдөр ЦЕГ-аас мэдээлсэн билээ.