Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Түүхийн хосгүй үнэт өвийг хулгайлсан этгээдүүдийг илрүүлжээ

Б.Бадамгарав, IKon.mn
2016 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг

2016 оны аравдугаар сарын 12-13-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл хотын Гандандамчойлон хийдэд гэмт этгээдүүд нэвтэрч, түүхийн хосгүй үнэт өв болсон бурхдыг хулгайлсан хэрэг гарсан билээ.

Тодруулбал, нутгийн олон зуун жил сүсэглэж ирсэн 1700-гаад оны үед Төвдөөс залж ирсэн Хар морьт сахиус, Жигжид бурхны хот мандал гэж нэрлэгдэх эртний зурмал бурхан, Авид бурхны эртний зурмал хөрөг, гуутай нэрийг нь үл мэдэх жижиг шавар тогтоц бүхий бурхан, хэдий үеийнх нь тодорхойгүй шавар шаазан, хоёр жижиг арслан, мөн 20 ширхэг шавар тогтоц бүхий бурхан зэрэг алдагдаад байсан юм.

Энэ хэрэг дээр Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагчид, Орхон, Хөвсгөл аймгийн албан хаагчидтай хамтран ажиллаж, уг гэмт хэргийг үйлдсэн А, Б гэгч нарыг аравдугаар сарын 17-нд олж тогтоон алдагдсан эд зүйлийг бүрэн бүтнээр нь хийдэд хүлээлгэн өгч, мөрдөн байцаалтын ажлыг үргэлжлүүлж байгаа ажээ.

Түүхийн хосгүй үнэт өвийг хадгалж байдаг сүм хийд, музей зэрэг нь дохиолол хамгаалалт зэрэг олдворуудын аюулгүй байдлыг хангах тал дээр учир дутагдалтай байгаагийн улмаас энэ хэрэг гарсан байж болзошгүй. Тиймээс холбогдох газрууд энэ тал дээр анхаарч үзэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.