Монголын Урлагийн Зөвлөл, Францын Элчин Сайдын Яам, Солонгосын Элчин Сайдын Яамтай хамтран, Гёте-Институт, Тайпейн Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн Газрын дэмжлэгтэйгээр кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон артхаус бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх замаар тус салбарын хөгжлийг дэмжих зорилготой 8 дах удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмыг 2016 оны 10-р сарын 11-14-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.
Уг наадам дэлхийн шилдэг Канн, Берлины олон улсын кино наадамд шалгарсан, Афганистан, Герман, Франц, Их Британи, Польш, Солонгос, Тайвань зэрэг орны 10 кино бүтээлийг олон нийтэд толилууллаа.
Үзэгчдийн сэтгэлд нийцсэн дараагийн кино бол 2016 оны Каннын ОУ кино наадмын Алтан навч шагнал, 2016 оны Локарно олон улсын кино наадмын үзэгчдийн нэрэмжит шагналт, Их Британий найруулагч Кэн Лоучийн “Би, Даниел Блейк” тодорсон бол,
удаах киногоор 2016 оны Каннын олон улсын кино наадмын Directors’ Fortnight хэсэгт шалгарсан, Афганистаны найруулагч Шарбано Садатын “Чоно ба Хонь” бүтээл үзэгчдийн сэтгэлд хүрч, саналыг авсан байна.
Ийнхүү найм дах удаагийн Улаанбаатар олон улсын кино наадам амжилттай зохион байгуулагдаж, кино сонирхогчдод хийгээд, киноны уран бүтээлчдэд олон улсын шилдэг артхаус кино бүтээлийг хүргэлээ.