Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Сурагчдын амралтын хуваарь албан ёсоор гараагүй байна

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Ерөнхий боловсролын сургуулийн 2016-2017 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг албан ёсоор гаргаагүй байгааг Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яамнаас мэдэгдлээ. 

Сүүлийн өдрүүдэд сурагчдын амралтын хуваарь гарлаа гэсэн мэдээлэл цацагдах болсон. Уг мэдээлэл нь өмнөх хичээлийн жилийн хуваарь аж. 

Харин энэ жилийн хуваарийг гаргахаар БСШУС-ын яамнаас ажлын хэсэг томилон ажиллуулж байгаа бөгөөд хуваарийг тун удахгүй зарлах юм байна.