Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хоромхон клубийг таван сая төгрөгөөр торгохоор боллоо

Монголын мэдээ
2016 оны 10 сарын 14
Монголын мэдээ
Зураг зураг

Монголын Хөлбөмбөгийн Холбооны цом 2016 тэмцээний өнгөрсөн Даваа гарагийн 15:00 цагийн хагас шигшээ тоглолт болох "Дэрэн" болон "Хоромхон" багуудын тоглолтын үеэр "Хоромхон" багийн зарим тоглогчид болон албаны хүмүүс шүүгчийн бүрэлдэхүүнийг хэл амаар доромжилж, спортын бус авир гаргасан байна.

Тухайлбал, "Хоромхон" багийн эмч Н.Болор-Эрдэнэ нь талбайн 1-р туслах шүүгч Т.Галдансүхийн биед нь ноцтойгоор халдсан нь баримтаар нотлогдож байгаа тул Монголын Хөлбөмбөгийн Холбооны Онцгой байдлын хороо өнгөрсөн Мягмар гарагт хуралдаж дараах шийдвэрийг гаргажээ.

Тодруулбал, Хоромхон клубийг "Холбооны цом 2016" тэмцээнээс хасч таван сая төгрөгөөр торгох шийтгэлийг ногдуулсан байна. Мөн багийн эмч Н.Болор-Эрдэнэд хөлбөмбөгтэй холбоотой бүхий л үйл ажиллагаанд оролцох эрхийг 24 сараар хасч гурван сая төгрөгөөр торгосон аж.
Зураг