Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

АМЖИЛТ: Манай тамирчид каратэгийн ДАШТ-ээс 2 алт, 3 мөнгөн медальтай ирлээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Олон улсын спорт каратэгийн холбооноос (ISKA) мэргэжлийн тулааны спортын ертөнцөд хамгийн нэр хүнд бүхий тэмцээнүүдийн нэг болох К-1-ийн дүрмээр зохион байгуулдаг Сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах гурав дахь удаагийн тэмцээн  Грек улсын Афин хотноо болж өндөрлөлөө.

Тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн “Очир нударга” тулааны спортын төв болон “Challenger fight” клубын тамирчид амжилттай оролцоод иржээ.

 

Тэдний амжилтыг танилцуулбал:

Эмэгтэйчүүдийн

  • -60кг-ын жинд спортын мастер Д.Ганболор алтан медаль,

Эрэгтэйчүүдийн

  •  -65кг-ын жинд ОУХМ (олон улсын хэмжээний мастер) О.Лхасүрэн мөнгөн медаль, 
  • -70кг-ын жинд ОУХМ Ө.Төрбаяр мөнгөн медаль,
  • -77кг-ын жинд ОУХМ Б.Наадам мөнгөн медаль, 

Ахмадын

  • -75кг-ын жинд ОУХМ Ө.Саруул-Од алтан медаль,
  • ОУХМ Ч.Баатарсүрэн хүрэл медаль тус тус хүртэж , өндөр амжилт үзүүллээ.
 
 
 
 

Монголын баг тамирчидын үзүүлсэн амжилт, ур чадварыг тэмцээнийг зохион байгуулагчид болон Олон улсын спорт каратегийн холбооны удирдлагууд өндрөөр үнэлсэн байна.