Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Зориг сан"-гаас ахлах ангийнханд зориулсан Сурагч Солилцооны Хөтөлбөр зарлалаа

ikon.mn
2016 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Зориг сан Уолтер Женкинсийн санхүүжилт болон Денвер Эгч Дүүс Хотын Зөвлөлийн хандиваар хэрэгжүүлж буй Люби Женкинс Сурагч Солилцооны Хөтөлбөрийг зарлалаа.

Энэ хөтөлбөр нь АНУ-Монгол Улсын боловсролын салбарын ерөнхий боловсролын түвшин дэх харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.

Люби Женкинс Сурагч Солилцооны Хөтөлбөр нь ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн бус цагаар явагдах  бөгөөд үнэ төлбөргүй.

Хөтөлбөр нь ерөнхий боловсролын сурагчдад манлайллын ур чадварыг эзэмшүүлж  нийгэмдээ хариуцлагатай чадварлаг иргэн болон төлөвшихэд нь туслахад чиглэгдсэн.

  • 8 сарын хугацаанд хэрэгжих Люби Женкинс Сурагч Солилцооны Хөтөлбөрт оролцсоноор сурагчид
  • манлайлах ур чадварт суралцах
  • өнөөгийн нийгэмд тулгарч буй асуудлуудын талаарх мэдлэгээ тэлэх
  • нийгэмд тустай сайн дурын ажил санаачлан хэрэгжүүлэх
  •  англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх
  • гадаадын их дээд сургуулиудад суралцах талаар мэдээлэл олж авах
  • АНУ-ын Денвер хотын сургуулиудын үе тэнгийн сурагчидтай танилцаж туршлага судлах
  • 8 сарын хугацаанд хөтөлбөрт идэвхитэй оролцсон тохиолдолд АНУ-ын Денвер хотод зохиогдох 2 долоо хоногийн хөтөлбөрт үнэ төлбөргүй оролцох боломжтой юм.

Хэн хамрагдаж болох вэ?

Хөтөлбөрт Улаанбаатар хотын сургуулийн 10, 11-р ангийн дараах шаардлагыг хангасан сурагчид хамрагдна:

  • 15-17 насны ахлах ангийн сурагч байх
  • Англи хэлний дунд болон дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  • Өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байх
  • 8 сарын турш үргэлжлэх хөтөлбөрт бүрэн оролцох боломжтой байх

Яаж бүртгүүлэх вэ?

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй сурагчдын материалыг зөвхөн цахим хэлбэрээр авах бөгөөд https://form.jotform.me/62521136781453 хаягаар орж цахим өргөдөлийг 2016 оны 10-р сарын 18-ны 18:00 цагаас өмнө бөглөнө үү.

Бидэндтэй холбогдох:

Цахим хуудас: www.zorigfoundation.org

Утас: 11-315444

Фэйсбүүк: Zorig Foundation 

И-мэйл: gerlee@zorigfoundation.org



Уолтер Женкинс - Анх 2001 онд Зориг сантай хамтран тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Мөн онд Монголдоо хамгийн анхны манлайллын хөтөлбөрт тооцогдогох  Залуу Манлайлал Хөтөлбөрийг санаачлан  хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тэрээр өнгөрсөн 15 жилийн хугацаанд  Монголын  залуусын боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн олон арван хөтөлбөрийг дэмжиж нийт 700 орчим сая төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн байна. Эдгээр хөтөлбөрүүдийн нэг нь  Люби Женкинс Сурагч Солилцооны Хөтөлбөр билээ. 

Денвер Эгч Дүүс Хотын Зөвлөл - Денвер хот Улаанбаатар хоттой анх 2001 онд албан ёсоор эгч дүүсийн харилцаа тогтоосон бөгөөд тэр цаг үеэс хойш соёл урлаг, бизнес боловсролын хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийг тууштай дэмжиж ирсэн юм. Тус зөвлөл Зориг сантай хамтран сургууль түншлэлийн хөтөлбөрийг 12 жил хэрэгжүүлсэн бөгөөд энэ жилээс мөн хамтарч Люби Женкинс Сургууль Солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм.