Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүүхэд ба Та" шинэ ном гарлаа

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Эцэг эх, асран хамгаалагч хүн бүхэнд зориулсан “Хүүхэд ба Та” нэртэй нэгэн шинэ ном нээлтээ хийж уншигчдын гар дээр очиход бэлэн болжээ.

Уг номыг Монголын Сэтгэл Судлалын Сургалт Судалгааны Хөгжлийн төвөөс эрхлэн гаргасан бөгөөд эцэг, эхүүд, асран хамгаалагчид гээд хүүхэдтэй ажилладаг хүмүүст зориулж, хэрхэн хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, зөв харилцах, сэтгэл зүйн чадваруудыг нь хэрхэн яаж хөгжүүлэх тухай болон өөр олон зүйлүүдийн тухай танин мэдэхэд нь туслах ширээний ном болсон байна.

Сэтгэл судлалын үүднээс эцэг, эхэд зориулан гарч буй бараг анхны гэж хэлж болох энэ ном хүүхдээ өсгөх явцад үргэлж тохиолддог сэтгэл зүйн асуудлуудад хариулт өгч чадснаараа онцлог болсон гэж хэлж болохоор аж. Уг ном нь хүүхэд нэг наснаас нөгөө насанд шилжихэд гардаг сэтгэл зүйн өөрчлөлтүүд, хөгжлийн онцлог болон та хүүхдээ эрүүл, зөв өсөж хөгжиж байгааг яаж мэдэх тухай бүгдийг маш энгийнээр, ойлгомжтой багтаасан тул өөрийнхөө хүүхдэд тулгарч буй сэтгэл зүйн асуудлуудыг шийдэхэд туслах үнэ цэнэтэй гарын авлага юм.

Өөрөөр хэлбэл эцэг, эх нь өөрийнхөө хүүхдэд сэтгэл зүйч нь болж чадах маш өргөн хүрээний мэдлэгийг багтаажээ. Хэрвээ таны хүүхдэд хэвийн бус мэт шинж тэмдгүүд илэрдэг бол, ямар нэгэн асуудал байгаа юм шиг санагддаг бол, мөн хүүхдийнхээ оюун ухаан, танин мэдэхүй, хэл яриа гээд олон чадваруудыг хөгжүүлмээр байгаа бол энэ ном таньд хариултуудыг нь хэлж өгч чадна. Хүүхэдтэйгээ харилцахад бидний мэддэггүй гаргадаг алдаануудаас болж учирдаг хор хохирол, зайлшгүй хэрэгжүүлвэл зохих маш энгийн дадал зуршлуудаас эхлээд хүүхдийн сэтгэл зүйн эмгэг асуудлуудыг хүртэл оруулж өгсөн тул хүүхдээ сайн сайхнаар өсгөж хүмүүжүүлэхийг хүсдэг хүн бүхний ширээний ном байх болно гэдэгт итгэлтэй байна.

"Хүүхэд ба Та" ном Интерном, Аз хур, Мажестик, Мир гээд бүх дэлгүүрүүдээр зарагдаж байгаа ажээ.