Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

С.Төмөрбат багш iKon.mn сайтаар англи хэлний хичээл ШУУД ЗААНА

Б.Ану
2016 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг
“Сондор хилэн” сургалтын төвийн захирал, багш С.Төмөрбат

Англи хэл хэрхэн сурах зөвлөгөө, англи хэл сурсан арга туршлага хамгийн эрэлттэй мэдээллийн нэг байсаар байна. Тиймээс ч iKon.mn сайт уншигчдын энэхүү эрэлхийллийг дэмжиж мэргэжлийн баг хамт олонтой хамтран орчин үеийн технологийн давуу талыг ашиглан алсын зайнаас ШУУД дамжуулалтаар англи хэлний эрчимжүүлсэн сургалтыг заахаар зохион байгууллаа. 

Англи хэлний дөрвөн жилийн хөтөлбөрийг богино хугацаанд багтаан заах арга барилаараа олон мянган хүнийг амжилттай сургаад байгаа “Сондор хилэн” төвийн захирал С.Төмөрбат багш энэ Баасан гарагаас эхлэн манай сайттай хамтран “LIVE”-аар англи хэлний хичээл заах юм.

Энэхүү сургалт анхан шатны түвшнээс эхлэн заах тул англи хэл сурахыг хүссэн хэн бүхэнд хичээл зориулагдана. 

 “Эх орон” ТВ, "Соён гэгээрүүлэгч" телевиз болон “Смарт 107”, "P3" радиогоор англи хэл зааж байсан туршлагатай С.Төмөрбат багшийн хичээл аравдугаар сарын 7- ны өдрийн 13:00 цагаас эхлэн ойролцоогоор 40-45 минут үргэлжилнэ.

Англи хэл сурахыг хүссэн хүн бүхэн идэвхтэй оролцож, сонирхсон асуултаа ШУУД дамжуулалтын үеэр сэтгэгдлээр асуух боломжтойгоороо хичээл “амьд” болж та бүхэн хичээлийг ойлгоход илүү дөхөм болох давуу талтай. 

 

iKon.mn –ын Редакц болон “Сондор Хилэн” төв эхний ээлжинд анхан шатны ойлголтыг өгөх дөрвөн хичээлийг долоо хоног бүрийн БААСАН гарагт 13:00 цагаас хүргэхээр урьдчилсан байдлаар төлөвлөөд байна. Бид англи хэлний дараагийн түвшний хичээлүүдийг үргэлжлүүлэн заах бөгөөд энэ талаар тухайн үедээ зарлаж мэдэгдэх болно.

Хэрэв уншигчид та бүхэн БААСАН гарагийн 13:00 цагаас хичээлийг ШУУД үзэж амжаагүй бол өөрийн бусад боломжтой цагтаа хичээлийг iKon.mn сайт болон Ikon News фэйсбүүк хуудаснаас нөхөж үзэх боломжтой. 

С.Төмөрбат багш танд онолын мэдлэг өгөхөөс гадна англи хэлийг сурах олон чухал арга барилыг хэлж өгөх болно. 

Баасан гарагт ШУУД заах хичээлийг Ikon News фэйсбүүк хуудаснаас 13:00 цагаас хүлээн авч үзээрэй.