Уншиж байна ...

Ч.Бат-Эрдэнэ: Дэлхийн жишигт нийцсэн амьдралын даатгалын үйлчилгээг нэвтрүүллээ

ikon.mn
2024 оны 5 сарын 6
Сурталчилгаа
зураг
 

Ч.Бат-Эрдэнэ
Гүйцэтгэх захирал, Мандал Лайф Даатгал

Мандал Лайф Даатгал нь Монгол улсад амьдралын даатгалыг хөгжүүлэхээр ажиллаж буй, Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй компани юм.

- Сайн байна уу, та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

- Сайн байна уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе, би даатгалын чиглэлээр банк санхүү, даатгалын салбарт тасралтгүй 12 жил ажиллаж байна. Анх их сургуулиасаа олж авсан онолын мэдлэгээ ердийн даатгалын компанид 4 жилийн хугацаанд ажиллан баталгаажуулж, улмаар мэргэшин даатгалын хүн болж, даатгалын салбараа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахаар шийдэн арилжааны банк руу шилжиж, тэндээ мөн даатгалын чиглэлээр ажиллаж эхэлсэн. Учир нь банк нь даатгалын үйлчилгээг өөрийн хүчирхэг том дэд бүтэц болох салбар нэгж, сувгаараа дамжуулан харилцагчдадаа зуучилж эхэлсэн үе байсан бөгөөд үүнд гар бие оролцох боломж надад олдсон юм.

Банканд ажиллах 8 жилийн хугацаандаа даатгалын зах зээлийг тэлэхэд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ Монгол улсад даатгалын салбарын хөгжлийг дараагийн шатанд гаргах нэг гарц нь амьдралын даатгал гэдгийг олж мэдсэн юм. Ингээд би өнгөрсөн жил буюу 2023 онд Монголдоо даатгалын зах зээлд тэргүүлэгч Мандал Санхүүгийн Нэгдлийн Мандал Лайф Даатгал компанидаа нэгдэж, Монголчууддаа амьдралын даатгалын үйлчилгээг хүргэж, Монгол улсад амьдралын даатгалыг хөгжүүлэхээр мэргэжлийн баг бүрдүүлэн ажиллаж байна.

- Амьдралын даатгалын талаар товчхон тайлбарлавал?     

- Тэгэлгүй яах вэ, нэг жишээ дурдвал энэ оны нэгдүгээр сард Дүнжингаравын уулзварт газ тээвэрлэж явсан том оврын машин болон суудлын автомашин мөргөлдөж томоохон хэмжээний дэлбэрэлт болсон. Тус дэлбэрэлтийн улмаас эрдэнэт хүний алтан амь үрэгдэж, ойр орчимд нь байсан аж ахуйн нэгжүүдийн барилга, иргэдийн орон сууц, автомашин шатаж ихээхэн хэмжээний хохирол үүссэн. Эд хөрөнгийн хохирол хүний амь насны дэргэд бол тийм ч том хохирол биш юм. Хамгийн том хохирол, гарз бол хүний алтан амь.

Гэр бүлээ авч явж буй эх эцэг буюу тухайн өрх гэрийн тэжээгч нь нас барахад түүний ард үр хүүхдүүд нь, өндөр настай аав ээж нь, эхнэр нөхөр гээд хүмүүс өнчирч хоцордог. Өнчирч хоцроод зогсолгүй, ихэвчлэн байрны зээл өвлөгдөн ирдэг. Гэтэл бидэнд энэ үед хэрэглэх хангалттай хөрөнгө мөнгө, хуримтлал бий билүү? Үүнээс үүдэн сайн сургуульд сургана гэж бодож байсан хүүхэд нь боловсрол олж чадахгүйд хүрэх, цаашлаад гэрэлт ирээдүйн хувь заяа нь эсрэгээрээ эргэх тохиолдол зөндөө гардаг. Бидний эргэн тойронд иймэрхүү харамсалтай жишээ маш олон байна.

Тэгэхээр амьдралын даатгал бол маш энгийнээр тэжээгч нь амь насаа алдсан тохиолдолд ард нь үлдэж байгаа хүмүүсийг санхүүгийн дарамтаас хамгаалдаг, гэнэтийн санхүүгийн асуудлыг шийдэхэд дэмжлэг болох хэрэгсэл юм.

- Мандал Лайф Даатгал компанийн хувьд ямар бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж байна вэ?

- Бид дэлхийд тэргүүлэгч Hannover Re компанийн давхар даатгалтай бүтээгдэхүүнийг нэвтрүүлсэн. Бидний эхэнд нэвтрүүлсэн компанийн ажилтнууд, менежерүүд, удирдлагуудад зориулсан Байгууллагын ажилтны амь даатгал маань амжилттай явж байна.

Одоогийн байдлаар салбартаа тэргүүлж буй банк санхүү, ачаа тээвэр, барилга угсралт, мэдээлэл технологи, худалдаа үйлчилгээ болон даатгалын чиглэлийн 30 гаруй компани ажилтнууд, удирдлагуудаа даатгасан.

Бидний санал болгож буй энэхүү бүтээгдэхүүн нь ажилтан амь насаа алдсан тохиолдолд ар гэрт нь нөхөн төлбөр олгож, өв үлдээх зорилготой бөгөөд олон улсын практикт ажилтнаа тогтоон барих, урт хугацааны үнэнч байдлыг үүсгэх, халамжлах зорилгоор компаниуд нь хүний нөөцийн хөшүүрэг болгон ашигладаг. Учир нь байгууллагаараа дамжуулан энэхүү даатгалд хамрагдах нь хувь хүний даатгалаас хялбар байдаг ба байгууллага нь ажилтандаа өндөр хамгаалалтыг бага зардлаар авах боломжтой байдаг.

Байгууллагын хамгийн үнэт зүйл болох ажилтан бүрийг энэхүү даатгалын үйлчилгээнд хамруулж, хайртай гэр бүлийг нь хамгаалж, цаашлаад Монгол айл өрх бүрийн санхүүгийн тогтвортой байдлыг баталгаажуулахаар бид ханцуй шамлан ажиллаж байна.

зураг
 

Та бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.