Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

УБТЗ-ын даргаар Д.Жигжиднямааг томилохоор Оросын талтай санал нэгджээ

Б.Ану
2016 оны 9 сарын 28
iKon.MN
 
Гэрэл зургийг http://www.ubtz.mn/ сайтаас ашиглав.

Москва хотноо Улаанбаатар Төмөр Зам Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны хурал өчигдөр амжилттай болж дуусчээ.

Энэ хурлаар УБТЗ-ын даргаар оросууд өөрсдийн хүнээ тавихаар хүч тавьж байсан тухай бид мэдээлсэн. Тэгвэл энэ удаад ч оросууд монголчуудын хүсэлтийг харгалзаж Д.Жигжиднямааг УБТЗ ХНН-ийн даргаар томилохыг дэмжжээ. 

Оросын талаас хэрэв энэ удаад дахин монгол хүн томилох бол заавал мэргэжлийн, энэ салбарын мөн улстөрийн бус томилгоо байх ёстойг анхааруулсан байна. Тиймээс ч УБТЗ-ын Тээвэр хариуцсан орлогч дарга буюу тус салбарын хүн болох Д.Жигжиднямааг УБТЗ-ын даргаар сонгох тал дээр хоёр тал санал нэгдсэн талаар баттай эх сурвалж мэдээллээ. 

Мөн нэгэн сайн мэдээ нь тус Ерөнхий хорооны хурлаар УБТЗ-ын ачаа тээврийг 60 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэрийг оросын талаас гаргажээ. 

Өөрөөр хэлбэл энэ удаагийн хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны хурлаас төмөр замын даргаар Монгол хүн дахин томилогдож тэр дундаа мэргэжлийн хүн томилогдож дээрээс нь оросын талаас 60 тэрбумы төгрөгийн ачаа тээвэр хийх эдийн засгийн томоохон боломжийг олж авч чаджээ.