Уншиж байна ...

Актив Гарден төсөл: Барилгын дотор заслын ажил гүйцэтгэгч сонгон шалгаруулж байна

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 5 сарын 6
Сурталчилгаа
зураг
 

Хан-Уул дүүрэг, 8-р хороо, Нисэхийн тойргийн зүүн хойно байрлах 8 блок 856 айлын бизнес зэрэглэлийн Актив Гарден төсөлтэй хамтран ажиллах урилга.

Монгол улсад орчин цагийн барилгын хөгжил дэлхийн жишигт хөл нийлүүлэн алхаж байгаа хэдий ч Захиалагчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж цаг хугацаандаа ашиглалтад оруулах нь биелэгдэшгүй даалгавар мэт хэвийн үзэгдэл болоод байгаа. Энэ ойлголтыг эвдэж “Актив Гарден” төсөл 1 болон 2-р ээлжийн барилгаа товлосон цаг хугацаанд нь ашиглалтад бүрэн оруулж салбартаа үүрэг хариуцлагын шинэ жишиг тогтоож, барилгын салбарт хариуцлага хэмээх ойлголтыг нэг шат ахихад үнэтэй хувь нэмэр оруулсан төсөл юм.

Аль ч салбарт хариуцлага гэдэг хамгийн чухал болсон өнөө цагт барилгын салбарт шинэ босгыг тогтоосон Актив Гарден төсөл нь энэ удаад 3 болон 4-р ээлжийн 16 давхар 4 блок барилгаа төлөвлөгөөний дагуу цаг хугацаанд нь ашиглалтад оруулахаар бүтээн байгуулалтын ажлаа эхлүүллээ. Энэхүү сүүлийн ээлжийн 4 блокийн барилгын ажил эхэлсэнтэй холбогдуулан ДОТОР ЗАСЛЫН ажлыг хийж гүйцэтгэн хамтран ажиллах аж ахуйн нэгжийг нээлттэй сонгон шалгаруулах гэж байна. Барилгын дотор заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж таныг бидэнтэй хариуцлагатайгаар хамтран ажиллахыг урьж байна.

Сонгон шалгаруулалтад оролцоход бүрдүүлэх материал:

  • Компанийн танилцуулга
  • Ажил гүйцэтгэх үнийн санал
  • Өмнө хийж гүйцэтгэж байсан ажлын танилцуулга
  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

Материал илгээх:

Барилгын дотоод засал чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж та 2024 оны 05-р сарын 17-ны өдрийн 18:00 цагаас өмнө  

  • uranchimeg.g@activegarden.mn и-мэйл хаягт цахимаар материалаа илгээх эсвэл
  • Актив Гарден төслийн 503-р барилгын 1 давхарт хүлээлгэн өгөх боломжтой. 

Сонгон шалгаруулалттай холбоотой нэмэлт мэдээллийг 88032439, 89110609 утсаар тодруулна уу.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.