Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Оросууд УБТЗ ХНН-ийн даргыг сонгохоор хүч хаяж байна

Б.Ану
2016 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, “Оросын төмөр зам” нийгэмлэгийн тэргүүн Олег Белозёров нар,

Москва хотноо Улаанбаатар Төмөр Зам Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны хурлын бэлтгэл ажил үргэлжилж байна.  Мягмар гарагт болох тус хурлаар УБТЗ-ыг энэ удаад хэн удирдах талаарх шийдвэр гарах юм.

Тус нийгэмлэгийн 50 хувийг эзэмшигч Оросын Төмөр Зам нийгэмлэгийн тэргүүн О.Белозёров өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад ажлын айлчлал хийх үеэрээ "УБТЗ ХНН –ийг энэ удаад дүрмийн дагуу орос хүн удирдах ээлж болсон" тухай хэлсэн байдаг.

УБТЗ-ын сүүлийн гурван дарга нь монгол хүн байсан бөгөөд ингэхийг манай талаас хүсч улмаар оросууд монголчуудын хүслийг ёсоор болгодог байжээ.

Харин энэ удаад тус нийгэмлэгийн даргаар орос хүн тавигдах ёстой талаар О.Белозёров хэлсэн нь одоо болох хоёр талын хамтарсан Ерөнхий хорооны хурлын уур амьсгал “ширүүн” болоход нөлөөлж байгаа аж. Монголын талын Ерөнхий хороог  Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл ахалж байна. Хэрвээ Монгол хүн УБТЗ-ын даргаар тавигдвал Д.Загджав, Л.Халтар, Д.Жигжиднямаа нарын нэр хүчтэй яригдаж байгаа юм.

Хэрвээ УБТЗ-д орос дарга тавигдвал бүх бичиг цаас, шийдвэрт оросын талын нөлөөлөл их болж Засгийн газар шууд Оросын талтай харилцах шаардлагатай болдог хуучин цагийн соёл эргэн сэргэх магадлалтай аж.

Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргыг чухам аль тал нь томилох шийдвэр ирэх Мягмар гарагт эцсийн байдлаар гарах бөгөөд бид энэ талаар мэдээлэх болно.