Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Намрын чуулганаар офшор данстай холбоотой хуулийг хэлэлцэнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын намрын чуулган ирэх долоо хоногт нээлтээ хийх гэж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга захирамж гарган баталсан. 

Харин Хууль зүй, дотоод хэргийн яамнаас намрын чуулганаар хэлэлцүүлэхээр боловсруулж буй хуулийн төслүүдээ танилцуулж байна. Үүнд:

  • Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулга
  • Монгол Улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 
  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах /Офшор данстай холбоотой/
  • Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга
  • Дотоодын цэргийн тухай хууль
  • Бүртгэлийн багц хуулийн төсөл
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл 
  • Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл 
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл 
  • Хууль тогтоомжийг 2020 хүртэл боловсронгуй болгон үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл багтжээ.  

Үүнээс харахад ээлжит бус чуулганы үеэр Засгийн газарт буцаагдсан таван хуулийн гурвыг нь дахин өргөн барихаар боловсруулж байгаа аж. 

Харин багагүй хэл ам дагуулсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийг УИХ-ын чуулганы 2016 оны есдүгээр сарын 9-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж гишүүдийн 82.1 хувь нь хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн Байнгын хороонд шилжүүлсэн билээ.