Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

ХАСБАНК ирээдүйн хөлбөмбөгчдийг бэлдэхэд хөрөнгө оруулж байна

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 9 сарын 28
Сурталчилгаа

ХасБанкны санаачилгаар анх 2006 онд эхэлж байсан “Дуулиан – 2020” заалны хөлбөмбөгийн тэмцээн 11 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Энэ жил ХасБанк нийслэлийн 40, 71-р сургууль, Амгалан, Оюуны ундраа, Эрдмийн өргөө цогцолбор сургуулиудыг ивээн тэтгэж байгаа бөгөөд дээрх сургуулиудын 180 сурагч-тамирчдын хөлбөмбөгийн өмсгөл, хувцас хэрэглэлийг ХасБанкны ажилтнуудын дунд зохион байгуулагддаг ХасCup 2016 тэмцээний нээлтийн үеэр гардуулж өгсөн юм.

 
 
 
 

Хүүхэд залууст эрүүл, спортлог амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нь туслах, багийн спортыг дэмжих, тэр дундаа хөлбөмбөгийн спортыг хөгжүүлж, ирээдүйн тамирчдыг бэлдэхэд хувь нэмэр оруулах зорилгоор санаачлан эхлүүлж байсан тус тэмцээнд ХасБанк өнгөрсөн 10 жилийн хугацаанд давхардсан тоогоор ерөнхий боловсролын 100 сургуулийн 6000 орчим хүүхдийг ивээн тэтгэж, 300 гаруй сая төгрөгийн дэмжлэг үзүүлээд байна.

Мөн ХасБанк эх орны ирээдүй болсон хүүхэд залуусынхаа бие бялдарын хөгжил төдийгүй оюун санааны хөгжилд нь анхаарч, өөрийн ажилтнуудын байгуулсан Хөгжлийн Алтан Сан холбоо ТББ-аар дамжуулан нийгмийн болон санхүүгийн боловсрол олгох Тэмүүлэл, Афлатон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд “Дуулиан-2020” тэмцээнд оролцогч хүүхдүүдийг ч уг сургалтад хамруулж, мөнгө болон бусад баялгийг хэмнэх, хуримтлуулах, санхүүгийн оновчтой шийдвэр гаргах чадвартай болгожээ.

 
 
 

Өдгөө тус тэмцээнээс төрөн гарсан тамирчид Монгол улсын хөлбөмбөгийн шигшээ багийн багагүй хувийг бүрдүүлж, үндэсний лигийн тэмцээнүүдэд амжилттай оролцож байна.

“Дуулин-2020” заалны хөлбөмбөгийн тэмцээнд оролцож буй нийт баг тамирчид, багш дасгалжуулагч нартаа амжилт хүсье!

 

ХасБанк

Амьдралд – Ашид хамтдаа

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.