Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, Япон улсууд Хойд Солонгосын цөмийн аюулын эсрэг хамтарч ажиллахаар болжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын эхээр тав дахь цөмийн туршилтаа хийгээд байгаа Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоохын тулд шахалт үзүүлэн хамтарч ажиллахаар Монгол, Япон улсууд тохиролцжээ.

Өчигдөр буюу Мягмар гарагт болсон Японы гадаад хэргийн сайд Фумио Кишида, Монголын гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил нарын уулзалтаар дээрх асуудлыг ярилцжээ. Тэд мөн Хойд Солонгост хулгайлагдсан Японы иргэдийн асуудлаар хамтран ажиллахаар болсон гэнэ.

Монгол улс Хойд Солонгостой дипломат харилцаатай бол Япон улс одоо болтол харилцаагүй байдаг юм. Хулгайлагдсан иргэдийн асуудлаар болсон Япон-Хойд Солонгосын хэд хэдэн уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулж байсан.

Кишида “Хойд Солонгосын цөмийн аюул өмнөхөөс илүү өргөн хүрээтэй болсон бид хүчтэй мессэж өгөх хэрэгтэй” гэж хэлснийг Монгол улсын гадаад хэргийн тэргүүн дэмжсэн байна.

Мөн “Монгол улс бол бүс нутаг дахь бидэнтэй ижил үнэт зүйлтэй чухал түнш юм” гэж Кишида уулзалтын дараа хэвлэлийнхэнд онцолжээ.

Сайд нар өнгөрсөн зургаадугаар сараас хүчин төгөлдөр болсон чөлөөт худалдааны гэрээний дагуу эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон байна.

 

Эх сурвалж: Japan Times