Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар БАГА ЗЭРЭГ дулаарна

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарахыг ЦУОШГ-аас мэдээллээ. 

2016 оны есдүгээр сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, зүүн хэсгээр баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 13-18 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.
2016 оны есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 3-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

29-нд баруун болон зүүн аймгуудын зарим газраар, 30-нд төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр, аравдугаар сарын 1-2-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.