Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Global Korea Scholarship 2017" БНСУ-ын Засгийн газрын Тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг

2017 онд БНСУ-ын их дээд сургуулиудад 4 жилийн бакалавр болон 2 жилийн мэргэжлийн зэргээр  суралцах оюутан залуусыг сонгон шалгаруулах БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.

Global Korea Scholarship буюу БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр нь онгоцны зардал, сургалтын төлбөр, даатгал, сар бүрийн амьжиргааны тэтгэмж олгодог хамгийн нэр хүндтэй өндөр тэтгэлэгт хөтөлбөрүүдийн нэг юм. 

1992 оноос хойш Монгол улсын нийт 178 хүн уг хөтөлбөрөөр БНСУ-д доктор, магистр баклаврын зэргээр суралцаж төгссөн байна. 2016 оны тэтгэлэгт хөтөлбөрт баклавраар 6 хүн, доктор болон магистрын зэргээр 17 хүн нийт 23 хүн Монголоос шалгарч БНСУ-д суралцжээ. 

 

 

Энэ жилийн хувьд Монгол улс дахь БНСУ-ын элчин сайдын яамаар дамжуулж 3 хүн баклаврын хөтөлбөрт шалгаруулж авах ба материалыг 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 4-ний өдрийн хооронд элчийн сайдын яаман дээр хүлээж авна.

Харин байгалийн болон инженерийн мэргэжлээр орон нутгийн их дээд сургуулиудад суралцах 4 жилийн баклаврын хөтөлбөр, 2 жилийн мэргэжлийн коллежид  суралцах залуусын материалыг тухайн сургуулиуд нь өөрсдийн хуваарийн дагуу хүлээн авч тодорхой тооны оюутнуудыг сонгон шалгаруулна.

Ерөнхий шаардлагын хувьд өргөдөл гаргагч нь өөрөө болон эцэг эх нь Монгол улсын иргэн байх, 25 нас хүрээгүй байх, дунд сургуулиа дүүргэсэн байх ёстой.

 

 

БНСУ-ын засгийн газрын тэтгэлэгээр төгсөгчдийн холбоо (KGSP Alumni Mongolia) өөрсдийн фэйсбүүк цахим хуудсаар дамжуулан мэдээлэл өгч уулзалт, семинар зохион байгаа юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн доорх хаяг, холбоосоор аваарай. 

БНСУ-ын Элчин сайдын яам:   http://mng.mofa.go.kr/worldlanguage/asia/mng/bilateral/notice/index.jsp

БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр төгсөгчдийн холбоо: https://www.facebook.com/KGSPAlumniMongolia

БНСУ-ын Засгийн газрын мэдээллийн сайт: http://www.studyinkorea.go.kr/

Зарлагдсан тэтгэлэгт хөтөлбөрийн холбогдох материал татаж авах:

https://drive.google.com/drive/folders/0B5Z4raCaMzgfVmlSd0VEMm1ublU?usp=sharing

БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр төгсөгчдийн Монгол дахь холбоо

Имэйл: kgspalumnimgl@gmail.com

Утас: 86181818, 91919248, 99044111