Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

228 га талбайн шарилжийг үрээ хаяхаас нь өмнө хадаж устгажээ

www.ulaanbaatar.mn
2016 оны 9 сарын 5
ulaanbaatar.mn
Зураг зураг

Хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн хэмжээнд “Шарилжгүй Улаанбаатар аян”-ыг наймдугаар сарын 6-наас эхлэн гурван үе шаттайгаар зохион байгуулж 2,280,000 ам метр талбайн зэрлэг ургамлыг ногоон байгууламжийн технологийн дагуу үрээ хаяхаас нь өмнө хадаж устгав.

Сэлбэ, Туул, Дунд гол, Амгалан өртөөнөөс Толгойт өртөө, Нисэх-Яармаг, Богд уулын арын замаас Баянзүрхийн товчоо, Наадамчдын зам дагуу, гэр болон орон сууцны хороолол доторх нийт 228 га талбайн лууль шарилжийг нийт 815 байгууллагын 8,500 хүн оролцож хаджээ. Үүгээр энэ оны “Шарилжгүй Улаанбаатар” аян дуусч, ирэх оны тавдугаар сард хоёр дахь аян эхлэх юм байна