Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

ШӨХТГ-ын дарга, ГЕГ-ын дэд дарга нарыг томиллоо

С.Бадрал, iKon.mn
2016 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Шүүхийн шийдвэрийг үндэслэн Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газрын дарга Д.Мөнхтөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн шүүхийн шийдвэрийн дагуу Б.Лхагвааг тус газрын даргаар томилох шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан байна. 

Мөн хуралдаанаар Гаалийн Ерөнхий Газрын дэд даргаар Ё.Бат-Эрдэнийг томилжээ

Түүнчлэн “Эрдэнэс-Монгол” ХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг томилж, тус компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан байна.