Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Түлэнхийн төвийн барилга, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдэв

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Түлэнхийн Төвийн барилгын санхүүжилтийн асуудлыг шийдэв. 

Тус төвийн барилгыг цогцоор нь барих, шаардлагатай тоног төхөөрөмж, эд хөрөнгө авахад зарцуулагдах санхүүжилтийг Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангаас олгох буцалтгүй тусламжаар шийдэхээр болжээ. 

Түлэнхийн Төвийн барилга нь 1957 онд ашиглалтад орсон бөгөөд Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын дүгнэлтээр 2009 оноос уг барилгад тусламж үйлчилгээ явуулах боломжгүй болсон юм.  Байргүй болсон учраас Түлэнхийн Төвийг “Мөнгөн гүүр” эмнэлэгт түрээсийн гэрээгээр байрлуулж байгаад цаашид түрээсийн төлбөр төлөх хүндрэлтэй болсон тул одоогоор цөөн ортойгоор ГССҮТ-д байрлаж байгаа юм.