Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Төсөв хүнд байгаа ч ЭЛЭГНИЙ ӨВЧНИЙГ эмчлэх эмийн зардлыг ТАНАХГҮЙ

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Шинэ Засгийн газар төсвийн асуудал хүнд байгаатай холбогдуулан цалин, халамжийн зардлыг танаж байгаа билээ. Гэхдээ элэгний вирусын эсрэг эм худалдаж авахад үзүүлэх хөнгөлөлтийг танахгүйгээр 23.4 тэрбум төгрөгийг ЭМДС-ийн төсвөөс зарцуулахаар болсон байна.

Энэ тухай төсвийн төсөлд:

“Хавдар судлалын үндэсний төвийн мэдээлснээр Монгол Улсад элэгний вирусийн өвчлөл сүүлийн жилүүдэд ихсэх хандлагатай, вирусийн тархалт өндөр, энэ төрлийн халдварын улмаас нийт хорт хавдрын 39 хувь нь хамаарч байгаа бол нийт нас баралтын 22 хувь нь хорт хавдрын шалтгаант нас баралт эзэлж байна. Элэгний С вирусийг бүрэн устгах боломжтой эм бүтээгдэж, олон улсын зах зээлд нийлүүлэгдэж эхэлсэн бөгөөд энэ төрлийн эмийн үнэ нь 2016 оны тавдугаар сарын байдлаар 1 курс эмчилгээнд сард 250-400 америк долларын үнэтэй, уг эмчилгээ нь гурван сар үргэлжлэхээр байгаа нь иргэдэд санхүүгийн ачаалал үүсгэж байна.

Иймд нийгэмд тулгамдсан элэгний вирусийн халдварын тархалтыг зогсоох, энэ төрлийн өвчнийг эмчлэхэд дэмжлэг үзүүлэх, иргэдийн санхүүгийн ачааллыг бууруулах зорилгоор Эрүүл мэндийн даатгалын сангаас 40 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр тооцож, 2016 онд 25-30 мянган иргэн эмчилгээнд хамрагдахаар төсөөлж нийт 23.4 тэрбум төгрөг ЭМДС-ийн төсвөөс зарцуулахаар тодотголд тусгав” хэмээжээ.

Ингэснээр иргэд хөнгөлөлттэй үнээ эм авч хэрэглэх боломж бүрдэж байна.