Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

AIBA нийт найман шүүгчийг Рио 2016-аас хөөсний дотор Монгол шүүгч байж магадгүй гэнэ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

The New York Times сонины өчигдрийн нийтлэлд AIBA буюу Олон Улсын Боксын Холбооноос өнгөрсөн долоо хоногт гаргасан шийдвэр болон түүнээс хойш хийсэн ажиглалтынхаа талаар бичсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт AIBA олимпийн наадам эхэлснээс хойшх бүх тоглолтуудыг дахин шинжилж үзээд зарим маргаантай шийдвэр гаргасан шүүгчдээ Рио 2016-аас хөөсөн тухай мэдээлсэн.

Гэхдээ тэд энэ наадамд ирсэн 36 шүүгчээсээ хэн, хэнийг, ямар шалтгаанаар хөөх болсноо нууцалсан нь тэдний болон гэр бүлийнх нь аюулгүй байдалтай холбоотой гэж тайлбарласан юм.

Харин NYT сониныхны хийсэн ажиглалтаар Лхагва гарагаас хойшх тулаануудын шүүлтэд үзэгдэхээ больсон найман шүүгч байгаагийн долоо нь өндөр зэрэглэлийн, мэргэшсэн шүүгч нар байжээ. Тэд Лхагва гарагаас өмнө буюу наадмын эхний 11 өдрийн тэмцээнд тогтмол оролцож байснаа ийнхүү гэнэт үзэгдэхээ больсон байна.

Тэдгээр долоог жагсаавал Английн Мики Бэйси, Ирландын Майкл Галлахер, Польшийн Мариуш Горний, Оросын Владислав Малышев, Аргентины Жерардо Погги, Казахстаны Рахымжан Рысбаев, Алжирийн Сиди Якуб нар байгаа ажээ.

Харин үзэгдэхээ больсон найм дахь шүүгч нь Монголын Хишигээгийн Хас-Эрдэнэ байгаа ба гэхдээ тэр бусад долоогийнхоо хажууд зэрэглэл багад тооцогдож байна.

Хэдийгээр эдгээр нэр нөлөө бүхий шүүгч нар шүүлт хийхээ зогсоосон ч цаашдын тэмцээний үр дүн шударга байна гэдэг эргэлзээтэй байгааг ажиглагч дурджээ. Учир нь дээрх шүүгч нарын шүүлт тоглолт бүрийн сонгогдсон гурван шүүлтэд (таван шүүгчийн шүүлтээс гурвыг нь санамсаргүй сонгодог) сонгогдсон тоо нь бага байгаа гэнэ.

Харин хамгийн маргаантай тулаан болох Евгений Тишенко (ОХУ)-Вассилий Левит (Казахстан), Майкл Конлан (Ирланд)-Владимир Никитон (ОХУ) нарын тоглолтыг эдгээр долоогоос Горний, Галлахер, Якуб нар шүүсэн байжээ.

Дээрх хоёр тулаанд Оросын боксчид ялсан юм.

Тиймээс AIBA-ийн энэхүү учир битүүлэг шийдвэр нь будлиантай гэгдэж байгаа шүүлтүүдтэй хэрхэн холбогдож байгаа нь нууцлаг хэвээр байна.

 

Эх сурвалж: New York Times