Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

А.Энхтуул: Шатар сонирхогчдыг маргааш болох ЗЭРЭГ ТОГЛОЛТОД урьж байна

Г.Номин, iKon.mn
2016 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Соёл амралтын “Зайсан Хилл” цогцолбор төслийн санаачилгаар Олон улсын шатрын Их мастер А.Энхтуултай “ЗЭРЭГ ТОГЛОХ ӨДӨРЛӨГ”-ийг маргааш "Танктай хөшөө"-ний дэргэд зохион байгуулахаар болжээ.

Тус өдөрлөг нь Шатрын спортыг хөгжүүлэх зорилготойгоос гадна Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн Хүүхдийн тасагт 3 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг хандивлан бодит хувь нэмэр оруулж байгаагаараа онцлог юм.

Олон улсын шатрын Их мастер А.Энхтуул "Миний хувьд Монгол Улсдаа шатрын спортыг хөгжүүлэх, шинэ залуу тамирчид хойч үеээ бэлдэхэд хувь нэмрээ оруулах ажлыг хийхдээ таатай байдаг. Энэ ажлын маань нэг хэсэг нь шатар сонирхогчидтой тоглох юм.

Зэрэг тоглолт нь мэргэжлийн шатарчин хүн шатар сонирхогчдод өөрийгөө хожих боломж олгодог тоглолт юм. Олон төсөл хөтөлбөрийн хүрээнд зэрэг тоглолтуудыг хийдэг. Хамгийн олон нь гэвэл нэг зэрэг 100 орчим хүнтэй тоглож байсан. Маргаашийн зэрэг тоглолтод нас, хүйс харгалзахгүй шатар сонирхогчдоо ирж оролцоорой гэж уримаар байна. Энэ удаагийн тоглолтоор шатрын спортоо сурталчлаад зогсохгүй Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн Хүүхдийн тасагт шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг хандивлах боломжтой болж байгаа" гэлээ.

Нэг зэрэг 100 орчим хүнтэй тоглож байсан. 

"Танктай хөшөө"-ний дэргэд 100 орчим хүнд зориулсан ширээ засна. Шатар сонирхогчид та бүхэн 12:00 цагт ирээрэй хэмээн зохион байгуулагчид урьж байлаа.

Өдөрлөгт оролцохыг хүссэн хүн бүрт нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй юм байна.