Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ iPhone-ий худалдаанд гарах өдрийг тодруулжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 8 сарын 1
IKON.MN
Зураг зураг

The ever reliable leaks буюу @evleaks твиттер хаягтай Эван Бласс нь сүүлийн хэдэн жил Apple компанийн шинэ бүтээгдэхүүн гаргах хугацааг түрүүлж олон нийтэд ил болгодгоороо алдаршсан нэгэн юм.

Тэр ноднин жил iPhone танилцуулагдах өдрийг түрүүлж мэдээлж чадсан. Тэгвэл энэ жилийн шинэ iPhone-ий урьдчилсан захиалга авах өдрийг тэр бас зарлалаа.

Түүний баталж байгаагаар Apple энэ жил шинэ iPhone-ий урьдчилсан захиалгыг есдүгээр сарын 9-ний өдөр эхлэх гэнэ. Үүнээс хэдхэн хоногийн өмнө танилцуулах арга хэмжээ болох ёстой. Тиймээс танилцуулах арга хэмжээ нь 7-ны өдөр болох өндөр магадлалтай боллоо.

Есдүгээр сарын 7 нь Лхагва гараг байгаа ба Apple компани ер нь Лхагва гарагт шинэ зүйл танилцуулах дуртайг эх сурвалжууд баталж байгаа юм.

Нэгэнт урьдчилсан захиалга 9-ний өдөр эхлэх бол шинэ iPhone худалдаанд гарах өдөр есдүгээр сарын 16 болж байна.

 

Эх сурвалж: Forbes