Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Сибирьт дүрэлзэж буй ойн түймрийн тухай

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 7 сарын 27
iKon.MN

Сибирийн ойд дүрэлзэж байгаа их хэмжээний түймэр дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлыг татахгүй байгаа нь хүн ам суурьшдаг хэсгээс хол байгаатай холбоотой.

Гэвч уг түймэр нь асар өргөн газар нутгийг хамраад байгаа юм. Ингээд түймрийн эргэн тойрон дахь мэдээллүүдийг зурагтай хүргэж байна.

 

NASA-гийн долдугаар сарын 23-нд ил гаргасан зурагт харагдаж байгаа түймрийн утаа нь дэлхийн ихэнх улс орны нутаг дэвсгэрээс том газрыг хамраад байна.
 

 

Цэлмэг тэнгэртэй байгаа Италийг (зургийн зүүн доод хэсэгт байгаа) утаанд бүрхэгдсэн газартай харьцуулбал ямар гамшиг болж байгааг мэдэж болно.
 

 

Енисей мөрний эрэгт наранд биеэ шарж буй бүсгүйн орчноос утаа хэрхэн харагдаж байгаа нь. Долдугаар сарын 23.
 

 

Байгал нуурын ойролцоо гал унтраах ажиллагаа явуулж буй нисдэг тэрэг. Судлаачдын үзэж байгаагаар Сибирийн түймрийн шалтгаан нь энэ бүс нутаг шилмүүст модны нөөц тасралтгүй буурч байгаатай холбоотой гэнэ. Шилмүүст модны оронд хуурай орчинд илүү зохицон ургадаг моднууд нэмэгдэж байгаа нь цаашдын ойн түймрийн эрсдлийг нэмэгдүүлнэ гэжээ.
 

 

Долдугаар сарын 23-нд Красноярск хотын ойролцоо нар шингэж байгаа нь. Түймрийн тухай Оросын эрх баригчид Green peace байгууллагын мэдээллээс өөр мэдээлэл өгсөөр байна.
 

 

Оросын эрх баригчид түймэрт өртсөн ойн хэмжээг 4,150 км.кв гэж үзэж байгаа нь Green Peace байгууллагын тооцоолсон хэмжээний аравны нэгт ч хүрэхгүй байна.
 

 

Түймрээс үүдэлтэй шууд хохирол одоогоор гараагүй байна. Харин энэ сарын 1-нд гал унтраах ажиллагаа явуулж байсан онгоц хэт нам өндөртэй нисэж байснаас Иркутскийн бүсэд осолдож 10 хүний амь үрэгдээд байна.
 

 

Долдугаар сарын 25-ны байдлаар Иркутскийн хойд хэсэгт шатаж байгаа түймрийн голомтууд. Зургийн доод талд Байгал нуур харагдаж байна. Siberian Times мэдээлснээр эдгээр түймэр нь хүн амд шууд аюул учруулахгүй байгаа ба их хэмжээний бороо орж унтраахаас нааш шийдэх бараг боломжгүй гэжээ.
 

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty