Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Азийн хамгийн ҮНЭТЭЙ үл хөдлөх хөрөнгийг Жэк Ма эзэмшдэг

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 7 сарын 27
Сурталчилгаа
Зураг зураг

Өчигдөрхөн Монголд ирж, өнөөдөр Монгол залууст маань өөрийн илтгэлээ тавих гэж буй Хятадын хамгийн баян хүмүүсийн нэг Жэк Ма ойрын өдрүүдэд Монголчуудын анхаарлын төвд зүй ёсоор ороод байгаа билээ. Тэгвэл олон улсын үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани RE/MAX Mongolia та бүхэнд Жэк Магийн үл хөдлөх хөрөнгүүдээс танилцуулж байна. Хэдийгээр тэрбээр Хятадын хамгийн баян хараахан биш ч Онлайн худалдааны магнат маань Азийн хамгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгөд амьдран суудаг. 

Тэрбээр энэхүү харшаа 2015 онд 1.5 тэрбум ХонгКонг доллар буюу 193 сая ам.доллараар мэдээлэл, технологи, харилцаа холбооны Хонг Конгийн хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал асан Фрэнсис Юэн Тин-фанаас худалдаж авч байсан нь Азийн үл хөдлөх хөрөнгийн салбарт нэг фут талбайн үнээрээ түүхэн рекорд тогтоож, шуугиан тарьж байсан билээ. 

Жэк Ма-г энэхүү шуугиан тарихад хүргэсэн Викториа оргилын ойролцоо орших энэхүү харшийн үнэ цэн чухам юунд байна вэ?

 

Анх 1949 онд баригдаж байсан энэхүү харшийг өмнөх эзэд болох Юэнийхэн авч байхад туйлын их хуучирч, үнэ цэнгүй болсон байжээ. Тухайн үед ч Юэнийхэн энэхүү харшийг 163,5 сая Хонг Конг доллараар Бельгийн элчин сайдаас худалдаж авч байсан гэдэг. Авсан даруйдаа Хонг Конгийн тэргүүлэх архитектор Шиү Ка-люнгэд сэргээн засварлах төсөл хариуцуулж, Шиү ч байшинг 3 жилийн дотор танигдахын аргагүй болтол нь өөрчилсөн байна. Энэхүү харшид үнэ цэн нэмэхийн төлөө Шиү өчүүхэн жижиг хэсгийг ч алгасалгүй маш нарийн нягт нямбай ажилласан талаар хожим түүний хүү дурсан ярьсан бөгөөд барилгын бүхий л материалыг далайн чанадаас захиалж авч, буйдан зэрэг тавилгыг мэргэжлийн оёдолчноор хийлгэж байжээ. 

 

Тус харш нь 4 иж бүрэн люкс унтлагын өрөө, 3 угаалгын өрөө, 7 зочны өрөөнөөс бүрдэнэ. Нийт дөрвөн давхар барилга бөгөөд давхар бүртээ тагттай. Харин дээвэр дээрээ террастай бөгөөд харагдац сайтай, энд ирсэн зочид дээврийн террасаас далайг тольдох дуртай байдаг. 

Хуучин эздийн хэлснээр Шиү хятадын уламжлалт фенг шүйн онолыг барьж харшийн дотоод интерьерийг хийсэн бөгөөд Юэнийхэн 15 жилийн хугацаанд энэхүү харшид амьдрах гэрийнхээ эд хогшлийг бараг хөдөлгөөгүй гэдэг. 

Харшийн дотоод орчин нь Хятадын болон Барууны хэв маягуудын холимог гэмээр загвартай бөгөөд хамба хилэн буйдан, эвхэгддэг дэлгэц, хар цагаан дөрвөлжин хээтэй шал, уран гоёмсог хийцтэй тавилга сэлтээр баялаг байдаг байна. /Эх үүсвэр: Forbes/

Хэрэв таны ажил амьдралд тань үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах, түрээслэх, түрээслүүлэх шаардлага гарч байгаа бол та Ремаксын агентуудтай холбогдоорой. Магадгүй таны амьдардаг бүс юмуу таны сонирхож буй бүсийг тань хамгийн сайн мэддэг, туршлагатай агент болон брокер оффисуудтай та ЭНД дарж холбогдох боломжтой.

Ремакс Монголиагийн агентууд таны хүсэл, хэрэгцээ, шаардлагыг тань анхааралтай сонсож зөвхөн таны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ажиллахдаа баяртай байх болно.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.